Луус сум

Дундговь аймаг

Мэдээ

МОНГОЛ УЛСЫН ХӨДӨЛМӨРИЙН БААТАР ГЭНДЭНЖАВЫН ОТГОНПҮРЭВТ ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ.

Монгол Улсын уул уурхайн салбарт 33 жил хөдөлмөрлөсөн эрчим хүчний систем, дулааны цахилгаан станцыг нүүрсээр тасралтгүй хангахад мэргэжлийн ур чадвараа дайчлан ажиллаж хамт олноо манлайлж, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрэм журмын хэрэгжилтийг бүрэн хангуулж, техник, тоног төхөөрөмжийн үзлэг, шалгалтыг тогтмол хугацаанд нь чанартай хийж, удаа дараа техникийн аюул ослоос урьдчилан сэргийлж, хүний амь болон өмч хөрөнгийг авран хамгаалж, экскаваторын насосын шингэний алдагдлыг багасгах шинэ арга,аргачлалыг үйлдвэрлэл, практикт нэвтрүүлж, техник, эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэн уул уурхайн салбарын хөгжилд оруулсан жинтэй хувь нэмэр оруулсан Багануур ХК-ийн экскаваторч, Монгол Улсын Гавьяат уурхайчин Гэндэнжавын Отгонпүрэв нь туулай жилийн босгон дээр Монгол Улсын “Хөдөлмөрийн баатар” цол, Алтан соёмбот тэмдэг”, “Сүхбаатарын одон”-оор шагнагдсан явдалд төрөлх нутгийн ард иргэдээ талөөлөн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Т.Алтангадас, Сумын Засаг дарга Б.Өлзийхишиг нар хүндэтгэл үзүүлэн Сумын “Хүндэт Иргэн”цол тэмдэг олгон дурсгалын зүйл гардуулав.

Их уншсан

2023 ОНЫ 3 ДУГААР САРЫН 28-НЫ ЦАГ АГААРЫН МЭДЭЭ

МОНГОЛ УЛСЫН ШИЛДЭГ САЛБАР ХОЛБОО “ЛУУС СУМЫН ДАЙЧИН БЭЙСИЙН ХУРД” ТОДОРЛОО

ДУНДГОВЬ АЙМГИЙН ЛУУС СУМААС МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ МАЛЧИН ТОДОРЛОО

ОЛОН УЛСЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДӨРТ ЗОРИУЛАН “БҮҮВЭЙ” ТОГЛОЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

АЙМГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ 100 БУУДАЛТ ДААМНЫ ТЭМЦЭЭНД ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН БАГ ТАМИРЧИД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО

АЙМАГ, СУМЫН АЛДАРТ УЯАЧ” ЦОЛ ХҮРТСЭН УЯАЧ НАР ШАГНАЛАА ГАРДАН АВЛАА

МОНГОЛ УЛСЫН ХӨДӨЛМӨРИЙН БААТАР ГЭНДЭНЖАВЫН ОТГОНПҮРЭВТ ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ.

Цэргийн арслан агсан Бандиагийн Дэлгэрцогт агсны нэрэмжит үндэсний бөхийн барилдааныг зохион байгуулав

МОНГОЛ ЦЭРГИЙН ӨДӨР, ЗЭВСЭГТ ХҮЧИН ҮҮСЧ ХӨГЖСӨНИЙ 102 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛАН”ТУСГААР ТОГТНОЛ”ТОГЛОЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

“ХАРИЛЦАН ХҮНДЭТГЭЕ” ҮНДЭСНИЙ ХЭМЖЭЭНИЙ АЯН ЭХЭЛЛЭЭ