Шеф малчин Л.Энхтайван, М.Батлах нарынхаа хотонд очиход хоёр малчин маань өөрсдийнхээ уйгагүй хөдөлмөр, зүтгэлээрээ өвлийг өнтэй давж, сайхан хаваржиж байна. Энэ хүнд цаг үед мал сүргээ хамгаалж, өвс тэжээл өгч, хороо хот нь хөлдөөгүй,мал нь төлөлөөд эхэлчихсэн.дуусахаагүй үй түмэн ажил нь үргэлжсэн завгүй хүмүүс,
түүндээ ч түүртсэн шинжгүй инээгээд л хотондоо зогсож байгааг хараад бахархаж байлаа.
Бид хоёр малчиндаа хүнсний тусламж үзүүлж, хашаа хороог цэвэрлэж, хөлдүүс зөөж, Ахмад ажилтан Н.Бат өлзий хайч, хутгийг ирлэж өөр өөрсдынхээ чадах ажлыг хийж сэтгэлийн дэмжлэг туслалцаа үзүүлэн ажиллаа
Малчин М.Батлах нь нэг хонь хургаа голоод байгаа түүнийг тойглож хургыг нь авахуулаарай гэсэн үүрэг өглөө. Энэ зан үйлийг үйлдэхээр боллоо. Эхлээд л тойглож байхад хонь нь хургаа голоод л янз бүр болоод байсан сүүлдээ хургаа үнэрлээд л .... урам ороод л тойглоод л эх малд төл авахуулах зан үйл, малчныхаа өгсөн үүрэг даалгаврыг амжилттай гүйцэтгэсэндээ баярлаад ....
Хоёр малчиндаа сайн сайхныг хүсэе