Сайхан-Овоо сум

Дундговь аймаг

Мэдээ

САЙХАН-ОВОО СУМЫН ЕБСУРГУУЛИЙН СУРАГЧДЫН ДУНД УЛСЫН МОРЬ ЦОЛЛОГЧ ЦООДОЛЫН БАЯНМӨНХ АГСНЫ НЭРЭМЖИТ "ХУРДАН МОРЬ ЦОЛЛОХ " АНХДУГААР УРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Улсын морь цоллогч Цоодолын Баянмөнх агсны нэрэмжит анхдугаар уралдаан амжилттай боллоо.
Ц.Баянмөнх агсны нэрэмжит "Хурдан морь цоллох " уралдааныг хань,үр хүүхдүүд нь санаачлан , ивээн тэтгэн 1-5,6-9-р анги гэсэн ангиллаар зохиож нийт 30-аад сурагч оролцож,авьяас чадвараа сорилоо.
1-5-р ангийн насны ангилалд:
1-р байр 5а Ө.Ариунхүү өргөмжлөл алтан медаль 100000төг гарын бэлэг
2-р байр 5а Б.Баянмөнх өргөмжлөл мөнгөн медаль 75000 гарын бэлэг
3-р байр 1а А.Маргад-Эрдэнэ өргөмжлөл хүрэл медаль 50000 төг гарын бэлэг
Тусгай байр 1а Б.Ухаанзаяа.2а Ж.Билгүүн.3а Э.Эрхэмбаяр нар өргөмжлөл тус бүр 25000 төг гарын бэлэг
6-9-р ангийн насны ангилалд:
1-р байр 7а Э.Отгон-Эрдэнэ өргөмжлөл.алтан медаль.100000 төгрөг.гарын бэлэг
2-р байр 8а Б.Амин-Эрдэнэ өргөмжлөл.мөнгөн медаль.75000 төгрөг.гарын бэлэг
3-р байр 8а У.Билгүүн өргөмжлөл хүрэл медаль.50000 төгрөг гарын бэлэг
Тусгай байр 9а Э.Билгүүн 8а Д.Баянбат 8а Ч.Түмэн нар өргөмжлөл.тус бүр 25000 төгрөг гарын бэлгээр урамшуулан шагнаж,хүүхэд багачуудад урам өгсөн сайхан үйл ажиллагаа боллоо.
Мөн хөтлөгч.шүүгч болон үзэгч хүүхдүүдийг урамшууллаа.
Сурагчдадаа дараа дараагийн тэмцээнд нь улам их амжилт хүсэж,Ц.Баянмөнх 15ахыгаа залгамжилсан улсын морь цоллогч болох ерөөлийг өргөе.
Уралдааныг санаачлан амжилттай зохион байгуулсан том охин Ууганцэцэг , хань Лхагвадорж болон хань ,үр хүүхдүүд, ах дүү нарт нь баяр хүргэж, сайн сайхныг хүсье.
ТА БҮГДИЙГ ХҮҮХДИЙН СҮҮН ЦАГААН СЭТГЭЛ ҮРГЭЛЖ ИВЭЭЖ БАЙГ ЭЭ.

Их уншсан

“ХҮҮХДИЙН ОРОЛЦОО ИРЭЭДҮЙН ХӨГЖИЛ” ХҮҮХДИЙН НЭГДСЭН ЧУУЛГА УУЛЗАЛТ БОЛЛОО

МАЛЧДЫН ЗӨВЛӨГӨӨН-2024 АРГА ХЭМЖЭЭ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

МАЛЧДЫН ДУНДАХ ВОЛЕЙБОЛЫН ТЭМЦЭЭН БОЛЛОО

ФИЗИК, ХИМИЙН АСТ-НИЙ ТЭМЦЭЭНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

ХУРДАН МОРЬ ЦОЛЛООЧ ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

М.ДОНДОВ БАГШИЙН НЭРЭМЖИТ МАТЕМАТИКИЙН 14-Р ОЛИМПИАДЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

ОНГИ ГОЛЫН ХАРУУЛ ДЭЭР ШАЛГАН ТУСЛАХ АЖИЛ ХИЙЛЭЭ

УРАН ЖИРГЭЭ УНШЛАГЫН УРАЛДААНЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

МАЛЖУУЛАХ ТӨСӨЛД ХАМРАГДСАН ӨРХҮҮДЭД БАТЛАМЖ ГАРДУУЛАВ

Ж.ЖАРГАЛСАЙХАН ЗАХИРАЛТАЙ ЭН ЖИ ЮНАЙТЕД ФАРМА ХХК НЬ ХАНДИВТ НЭГДЭЖ БАЙНА