Сайхан-Овоо сум

Дундговь аймаг

Танилцуулга

САЙХАН-ОВОО СУМЫН ЗАСАГ ЗАХИРГААНЫ БҮТЭЦ

        Сайхан-Овоо сум засаг захиргааны хувьд Онги, Мааньт, Найз, Төгрөг гэсэн 4 багтай, 684 өрх, 2173 хүн амтай 405478,0 га нутаг дэвсгэртэй. Сайхан-Овоо сум нь нийслэл Улаанбаатар хотоос 400 км, Дундговь аймгийн төвөөс 210 км зайд оршдог. Аймагтаа хамгийн алслагдсан сум юм. Тус сум нь  Өвөрхангай аймгийн Сант сумтай 41 км, Баянгол сумтай 52 км, Төгрөг сумтай 20 км, Өмнөговь аймгийн Мандал-овоо сумтай 27 км, Өөрийн аймгийн Эрдэнэдалай сумтай 60 км, Дэлгэрхангай сумтай 64 км  газраар тус тус хиллэдэг.