Сайхан-Овоо сум

Дундговь аймаг

Мэдээ

ҮНДЭСНИЙ БИЧИГ ҮСГИЙН БАЯР АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА


2023-05-22-нд 2022-2023 оны хичээлийн жилийн үндэсний бичиг үсгийн баярын хаалт энэ хичээлийн жилд 6-р ангид элсэн орж "Үндэсний бичиг"-ээ үзэж судалсан сурагчдын "Эрдмийн баяр" зохион байгууллаа.
6-р ангийн сурагчид үндэсний бичгээ хэрхэн сурч эзэмшсэнээ сургууль, эцэг эх, багш, найз нөхөд, дүү нартаа тайлагнасан үйл ажиллагаа болов.
Монгол хэл уран зохиолын багш О.Дэлгэрцэцэг 6-р ангийн нийт сурагчдын дунд "Тунгаамал" танин мэдэхүйн тэмцээнийг
1. Би монгол бичгээр уншиж чадна
2. Би монгол бичгээр бичиж чадна.
3. Би монгол тоогоо мэднэ.
4. Монгол бичгээр уншиж оньсого таая.
5. Монгол бичгээр үг хувилгая гэсэн 5 төрлөөр зохион байгуулж төрөл бүрээс шалгарсан сурагчдыг өргөмжлөл, медалиар шагнаж урамшууллаа.
Мөн эрдмийн баярын үеэр 7-9-р ангийн сурагчдын дунд "Бүтээлч анги" шалгаруулах уралдааныг зарлаж дүгнэлээ. Уралдаанд сурагчид идэвхтэй оролцож шүр, чулуу, цаас, даавуу, эсгийнцэр гэх мэт зүйлээр монгол бичгээрээ шинэлэг өвөрмөц санаатай бүтээлүүд урласан юм. Бүтээлүүдээс 8а ангийн сурагчид, 6-р ангийн дүү нартынхаа эрдмийн баярт зориулан "Монгол бичгийн үсэглэлийн баяр"-ын малгайнууд урласан О.Дэлгэрцэцэг багштай 8а анги хамт олон "БҮТЭЭЛЧ АНГИ"-иар шалгарч өргөмжлөл ,мөнгөн шагналын эзэн боллоо. Мөн энэ үеэр ангиудын дунд зохион байгуулсан монгол бичгийн олимпиадад амжилттай оролцсон сурагчдаа урамшууллаа.

Их уншсан

“ХҮҮХДИЙН ОРОЛЦОО ИРЭЭДҮЙН ХӨГЖИЛ” ХҮҮХДИЙН НЭГДСЭН ЧУУЛГА УУЛЗАЛТ БОЛЛОО

МАЛЧДЫН ЗӨВЛӨГӨӨН-2024 АРГА ХЭМЖЭЭ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

МАЛЧДЫН ДУНДАХ ВОЛЕЙБОЛЫН ТЭМЦЭЭН БОЛЛОО

ФИЗИК, ХИМИЙН АСТ-НИЙ ТЭМЦЭЭНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

ХУРДАН МОРЬ ЦОЛЛООЧ ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

М.ДОНДОВ БАГШИЙН НЭРЭМЖИТ МАТЕМАТИКИЙН 14-Р ОЛИМПИАДЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

ОНГИ ГОЛЫН ХАРУУЛ ДЭЭР ШАЛГАН ТУСЛАХ АЖИЛ ХИЙЛЭЭ

УРАН ЖИРГЭЭ УНШЛАГЫН УРАЛДААНЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

МАЛЖУУЛАХ ТӨСӨЛД ХАМРАГДСАН ӨРХҮҮДЭД БАТЛАМЖ ГАРДУУЛАВ

Ж.ЖАРГАЛСАЙХАН ЗАХИРАЛТАЙ ЭН ЖИ ЮНАЙТЕД ФАРМА ХХК НЬ ХАНДИВТ НЭГДЭЖ БАЙНА