Гурвансайхан сум

Дундговь аймаг

Мэдээ

ИРГЭД УУРХАЙТАЙ ТАНИЛЦАХ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Салхитын ордын Хаалтын менежментийн төсөл боловсруулах төсөлд иргэдийн оролцоог хангах хоёр дах удаагийн уулзалт, зөвлөлдөх арга хэмжээг Эрдэнэс Силвер Ресурс (ESR) ХХК-ийн Салхитын уурхайд 2023 оны 1-р сарын 25-ны Лхагва гарагт амжилттай зохион байгуулав. Нөлөөлөлд өртөж буй иргэдийн санал хүсэлтийг хаалтын төлөвлөлтөд тусгахад жишиг төслийн зүгээс ихээхэн анхаарч, мэдээлэл өгөх сургалт, сурталчилгааны арга хэмжээ болон зөвлөлдөх уулзалтуудыг үе шаттай зохион байгуулж байна.Уурхайтай танилцах уг арга хэмжээнд нөлөөлөлд өртсөн иргэд буюу Чулуут багийн малчид, Гурвансайхан сумын ИТХ-ын төлөөлөгчид, сумын захиргааны албан хаагч зэрэг нийт 75 хүн хамрагдлаа. Энэхүү арга хэмжээний үеэр шимт хөрсний менежмент, дахин ургамалжуулалт ба газар хэлбэршүүлэлт зэрэг хаалтын нөхөн сэргээлт хийхтэй холбоотой ерөнхий төлөвлөлтийг оролцогчдод танилцуулж, хэлэлцүүлэг өрнүүлэв. Мөн өнгөрсөн оны 9 дүгээр сард зохион байгуулсан “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийн үеэр иргэдээс өгсөн саналын үр дүнг танилцуулж, Салхитын ордын хаалтын төлөвлөлтөд хэрхэн тусгаж буй талаар тайлагнав.Хэлэлцүүлгээр Хаалтын дараах газар хэлбэршүүлэлт буюу эвдрэлд өртсөн уурхайн байгууламжуудад техникийн нөхөн сэргээлтийн төлөвлөлт хэрхэн хийх тухай инженерийн зураг төслийг боловсруулах ач холбогдлыг иргэдэд ухуулан таниулж, санал солилцов. Урт хугацаанд, аюулгүй, тогтвортой экосистемийн тогтолцоо бүхий хаалтын нөхөн сэргээлт хийх талаар компани болон иргэдийн нэгдсэн ойлголтыг бэхжүүлж, иргэдэд нээлттэй мэдээлэл өгч, мэдлэгийг нэмэгдүүлсэн ач холбогдолтой арга хэмжээ боллоо."Эрдэнэс Силвер Ресурс" ХХК-ийн зүгээс нөхөн сэргээлт хийх үүрэг хариуцлагаа баталгаажуулсан, нутгийн ард иргэдтэй эерэг харилцаа тогтоох чиглэлээр дэвшилт гаргасан чухал уулзалт боллоо хэмээн иргэд, оролцогчид дүгнэж байв.

Их уншсан

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ШИЙДВЭРЭЭР ТАРИАЛАН ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ САНГААС ХУВААРИЛАГДСАН УЛААН БУДААГ ТАРААЖ ЭХЭЛЛЭЭ.

"САЙН ХИЧЭЭЛ - 2024"

АЙМГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ЖҮДО БӨХИЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

АЙМГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ САМБО БӨХ-ИЙН ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО.

АЙМГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ШАТРЫН ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО.

АЙМГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ЖҮДО БӨХИЙН ТЭМЦЭЭНД ХУРД, ХҮЧЭЭ СОРИН ӨРСӨЛДЛӨӨ.

ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ДУНД "МОНГОЛ ШАГАЙ" ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

БАГШ АЖИЛЧИД СУРАГЧИДАД СЭТГЭЛ ЗҮЙН БОЛОВСРОЛ ОЛГОХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

“ЭКО КАБИНЕТ”-тай боллоо.

“ХҮҮХЭД, ГЭР БҮЛ ХӨГЖИЛ ХАМГААЛАЛ”