Гурвансайхан сум

Дундговь аймаг

Мэдээ

Дундговь аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат Гурван сайхан сумын иргэдтэй уулзалт хийлээ.

Уулзалтын гол зорилго нь төрийн албаны ил тод байдлыг хангах, иргэдэд төрийн үйлчилгээг нэг дороос түргэн шуурхай авах боломжийг бүрдүүлэх, мэдээ мэдээллийн хүртээмжтэй байдлыг хангах, иргэдэд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх юм.Засаг даргын уулзалтын багтай Гурвансайхан сумын иргэд хэд хэдэн асуудлаар санал солилцсоноос онцолбол:- Бусад сумдын адил орон нутагт амьдрах орчин буюу байр орон сууцны дутагдалтай, цалин бага, төрийн албаны шалгалтын босго хэт өндөр зэргээс шалтгаалан боловсон хүчний дутагдал их байна.- 2022 онд 3-н гэр бүлийн 6-н багш сумаас шилжсэн бөгөөд эдгээр орон тоог нөхсөн боловч энэ байдал олон удаа давтагдвал хүүхдүүдийн боловсролын чанарт нөлөөлөх эрсдэлтэй учир багш нараа бодлогоор дэмжиж өгөхийг хүссэн юм.- Ахмадын хороонд шинэ байр хэрэгтэй байгааг уламжилж зэргийг уламжилж байв.Засаг дарга Ц.Мөнхбат дээрх асуудлуудыг шийдвэрлэхийн тулд доорх хариултыг өглөө :- Энэхүү байр орон сууцны асуудал бүх сумдад байгааг хэлээд , хуучин сургуулийн дотуур байрыг яаралтай засварлаж санаачилгатай ажиллахыг Сумын засаг даргад үүрэг болгон аймгийн зүгээс дэмжин ажиллахаар боллоо.- Боловсролын чанар хүртээмжийг дэмжих жил болгон зарласантай холбогдуулан “ Боловсролын чанар Дундговьд ” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. Энэ хөтөлбөрийн хүрээнд багш нарыг хооронд нь өрсөлдүүлэх биш хичээл тус бүр дээр аймгийн багш нарыг нэг баг болгон ажиллуулж багаар нь урамшуулах системийг бий болгосноор сурагчдад боловсролыг тэгш хүртээмжтэй олгох боломжийг бий болгоно.- Боловсон хүчний дутагдлыг багасгахын тулд шат дараатайгаар хөтөлбөрүүдийг хэрэгжүүлсний үр дүнд 2021 оны 12 сарын байдлаар аймгийн хэмжээнд төрийн албан хаагчийн орон тооны дутагдал 1000 гаран байсан ч өдгөө 300 орчим болсон бөгөөд цаашид энэ асуудлыг бүрэн шийдвэрлэхийн төлөө ажиллах болно гэсэн юм.- Сумын ахмадуудад “Ахмадын өргөө” байрны асуудлыг шийдэж өгөхөөр болов.Жишиг сум учраас бусад сумдаас харьцангуй боломжийн байгааг хэлээд уулзалтыг өндөрлөлөө.

Их уншсан

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ШИЙДВЭРЭЭР ТАРИАЛАН ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ САНГААС ХУВААРИЛАГДСАН УЛААН БУДААГ ТАРААЖ ЭХЭЛЛЭЭ.

"САЙН ХИЧЭЭЛ - 2024"

АЙМГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ЖҮДО БӨХИЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

АЙМГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ САМБО БӨХ-ИЙН ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО.

АЙМГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ШАТРЫН ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО.

АЙМГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ЖҮДО БӨХИЙН ТЭМЦЭЭНД ХУРД, ХҮЧЭЭ СОРИН ӨРСӨЛДЛӨӨ.

ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ДУНД "МОНГОЛ ШАГАЙ" ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

БАГШ АЖИЛЧИД СУРАГЧИДАД СЭТГЭЛ ЗҮЙН БОЛОВСРОЛ ОЛГОХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

“ЭКО КАБИНЕТ”-тай боллоо.

“ХҮҮХЭД, ГЭР БҮЛ ХӨГЖИЛ ХАМГААЛАЛ”