Сайхан-Овоо сум

Дундговь аймаг

Танилцуулга

АНАГААХ УХААНЫ БОЛОВСРОЛЫН ДОКТОР, КЛИНИКИЙН ПРОФЕССОР, ТАРХВАР СУДЛАЛЫН ЗӨВЛӨХ ЭМЧ ЗЭВИЙМЯДАГЫН АДЪЯАСҮРЭН

Анагаах ухааны боловсролын  доктор, Клиникийн профессор, тархвар судлалын зөвлөх эмч Зэвиймядагийн Адъяасүрэн

           БГХӨСҮТөвийн зөвлөх эмч, Анагаах ухааны  доктор, Клиникийн профессор Зэвиймядагийн Адъяасүрэн1949 оны үхэр жил Сайхан-овоо сумын нутаг “Эмээлт” гэдэг газар төрсөн.

          1956 онд 7 настайдаа сумын бага сургуульд элсэн орж 3 дугаар ангийг төгсөөд Улаанбаатар хотод  шилжин 14-р сургуульд үргэлжлүүлэн суралцаж 10-р ангийг төгссөн. 1966-1971 онд АУДСургуульд суралцан төгсч, 1971 онд Хэнтий аймгийн АЦХС Станцад эрүүл ахуйч эмчээр, 1973-1977 онд Улаанбаатар хотод халдварт өвчинтэй тэмцэх АЦХС Станцад нян судлагч, хүнсний эрүүл ахуйч эмч,1977 оноос БГХӨЭ сэргийлэх төвд нян судлагч, амьд өсгөвөрийн сангийн эрхлэгч, тасгийн эрхлэгч, халдвар судлагч, дэд захирал зэрэг ажилд 40-өөд жил ажиллажээ.  Тэрээр 1994 онд  Анагаах Ухааны Боловсролын  докторын зэрэг хамгаалсан.

МУ-ын2013 онд “National Geographic Mongolia”  сэтгүүлд хэвлэгдсэн зургаас авав.

     З.Адьяасүрэн нь БГХӨЭСТБайгуулагын Аваргаар 3 удаа шалгарч, иргэний хамгаалалтын хүндэт тэмдэг, МҮЭ-ийн “Хөдөлмөрийн хүний төлөө” медаль, 2012 онд “ Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон” –гоор шагнуулсан ба тархвар судлалын зөвлөх эмчийн зэрэг хамгаалсан.  Ардын хувьсгалын ойн медалуудаар шагнагдсан.

          Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн зарлигаар Монгол улсад Орчин цагийн анагаах ухаан үүсэж хөгжсөний 100 жилийн түүхэн баярт өдрийг тохиолдуулан Зоонозын өвчин судлах салбарт олон жил үр бүтээлтэй ажилласныг үнэлэн 2021 онд Гавьяат эмч цолоор шагнагдсан. Одоо Зооноз өвчин судлалын үндэсний төвийн тархвар судлалын зөвлөх эмчийн алба хашиж байна.