Сайхан-Овоо сум

Дундговь аймаг

Танилцуулга

ГАВЬЯАТ БАГШ ЦОГТ-ОЧИРЫН ПЭЛЖЭЭ

         Цогт-Очирын Пэлжээ

        1924 онд Сайхан-овоо сумын Онги голын бэлчир “Бор толгой” гэдэг газар малчин ард Цогт-Очирын 2-р хүү болон мэндэлсэн. 9 настайгаасаа Дэлгэрхангай сумын танхимд суралцан 4-р ангийг сайн дүнтэй төгсөж улмаар улаанбаатар хотын багшийн их сургуульд суралцахаар болжээ. Энэ хугацаандаа Буриад улсын Улан-Үд хотод суралцах хувь тохиожээ.

        1942 онд 18 насандаа багш мэргэжлээр суралцаж төгсөөд өөрийн төрөлх нутаг Сайхан-овоо сумынхаа сургуульд багшлахаар иржээ. Тэр үеэс эхлэн тасралтгүй 48 жил багшаар ажилласны,  34 жилд нь төрсөн нутаг, төрөлх сургуульдаа бага ангийн багш, сургуулийн захирлаар ажиллаж, олон зуун шавь нарыг эрдмийн их далайд аялуулсан нэрт сурган хүмүүжүүлэгч, бага ангийн шилдэг сайн багш, мэргэжилтэн байлаа. Тэрээр 1961 онд Алтангадас одон, мөн “Ардын боловсролын тэргүүний ажилтан” цол тэмдэг, Хөдөлмөрийн хүндэт медал, Ардын хувьсгалын ойн медалиуд, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнагдсан. Тэрээр 1975 онд “Монгол улсын гавьяат багш” хүндэт цолыг  хүртсэн.

       Түүний ажил амьдралын тухай “БНМАУ-ын Гавьяат багш Ц.Пэлжээ”, “Ардын боловсролын хөгжилт”, “Ахмад багш нарын Дурдатгал” зэрэг ном товхимол хэвлэгдэн гарсан. 2005 онд засгийн газрын 42-р тогтоолоор Сайхан овоо сумын дунд сургуулийг Гавьяат багш Ц.Пэлжээгийн нэрэмжит болгосон.