Дундговь аймаг
Гурвансайхан сумын Соёлын төв нь 1956 онд Лувсанцэрэн эрхлэгчтэй анх “Улаан булан” нэртэйгээр байгуулагдсан.1966 оноос Номын санчийн орон тоо нэмэгдэн С.Цагаанмаам номын санчаар орж ажиллаж 1968 онд улсын хөрөнгө оруулалтаар одоогийн Соёлын төвийн байр баригдаж ашиглалтанд орж Улаан булан нь сумын Клуб болон өргөжиж Клубын эрхлэгчээр кино механикчаар Манжур, Номын санчаар С.Цагаанмаам, үйлчлэгчээр Насандэлгэр нар ажиллаж Соёл урлагийн материаллаг баазыг бэхжүүлж төв хөдөөгийн малчид, иргэдэд үйлчилгээ хүргэж байсан.1970-1980аад оны хооронд Лонжид, Арслан, Жаалай, 1980-2006 Д.Цогзолмаа, Г.Энхээ, П.Наранжав, В.Зэсэм, Жаргал, Д.Эрдэнэбаяр, Ц.Энхцэцэг 2006-2014 оны хооронд Ц.Оюунчимэг, 2014 оны 6 сараас 2015 оны 6 сар хүртэл хугацаанд Ганхөлөг, Б.Оюунтулга, 2015 оны 6 сараас эхлэн Э.Болорчулуун байгууллагын эрхлэгчээр ажиллаж байна. Номын санчаар С.Цагаанмаам, Б.Сарантуяа, П.Дагмид нар, М.Цэрэн-Очир, Х.Очирхуяг нар кино механикчаар ажиллаж 4 хүний орон тоотой ажиллаж аймаг сумын төрөл бүрийн уралдаан тэмцээнд сумын ардын авьяастнууд, хүүхэд багачуудыг бэлтгэн оролцуулж шагналт байруудыг эзлэн амжилтын буухиаг ахиулан ажиллаж байна. 1992 оноос эхлэн Соёлын төвүүдийн төсөв буурч орон тоо хасагдсан боловсрол соёл урлагийн үйлчилгээг иргэдэд хэвийн хүргэн ажиллаж байсан. 2007 оноо эхлэн Засгийн Газрын шийдвэрээр хөдөөгийн Соёлын төвүүдийн орон тоог Эрхлэгч, Номын санч, Хөгжмийн багш, Бүжгийн багш, Үйлчлэгч гэсэн 5 орон тоотой болж төсөв санхүү нэмэгдсэн. Соёлын төв нь 664 м2 талбай бүхий газрыг хуулийн дагуу эзэмшдэг. Соёлын төвийн Номын сан нь 2500 гаруй номын фондтой бүх ном цахим программд шивэгдсэн учир уншлагын номыг цахимаар олгож үйлчилдэг. 2017, 2018 онд БСШУСЯамнаас 2,000,000 төгрөгийн номын хандив өгсөн. Соёлын төвийн дэргэд Монгол Улсын 80 дахь хошууч генерал Ж.Содномын нэрэмжит Орон Нутаг Судлах танхимыг 2015 оноос эхлэн хөгжүүлж 2018 оны 7 дугаар сард тус сумаас төрөн гарсан ахмад дайчид, хэлмэгдэгсдэд зориулсан гэрэлт самбар байгуулан нээлтээ хийсэн.Бидний бахархал: Урлагийн гавъяат зүтгэлтэн До.Цэнджав До.Чулуунбаатар, СТАжилтан С.Цагаанмаам, А.Цэцэгмаа шинэ залуу үеийн хүүхэд залуучууд ардын авьяастнуудаараа бахархаж явдаг.