Сайхан-Овоо сум

Дундговь аймаг

Мэдээ

ИРГЭДЭЭ СОНСЪЁ-2023 УУЛЗАЛТ САЙХАН-ОВОО СУМАНД ЗОХИОН БАЙГУУЛЛАА

        Аймгийн Засаг дарга, Засаг даргын Тамгын газраас зохион байгуулж буй "Иргэдээ сонсъё-2023" уулзалтын ажлын хэсэг Сайхан-Овоо суманд ажиллаж, 450 иргэн төрийн нэгдсэн үйлчилгээнд хамрагдаж, 120 гаруй иргэд уулзалтад оролцлоо.

Сайхан-Овоо сумын иргэдээс дараах санал хүсэлтүүд гарсан юм.

Сумын төвд халуун устай болгох

Сурагчдын үдийн цайны 144 хүүхдийн ширээ сандал, хими биологийн танхимын тоног төхөөрөмжийг шийдвэрлэж өгөх

Багийн Засаг дарга нарыг унаажуулах

Орон нутагт боловсон хүчний дутагдалтай байгаа нь байр, орон сууц, төрийн албаны шалгалт нөлөөлж байна

Малын түүхий эд үнэ хүрэхгүй, малаас олж буй орлогоо өвс тэжээл, бензин тосонд өгч малчдын амьдрал хэцүү байна. Үүнийг улс, аймгийн хэмжээнд анхааралдаа авах шаардлагатай байна

Аймаг сумын хооронд шуудан тээвэр явуулах шаардлагатай байна

Төгрөг хайрханаа хамгаалж үлдэх нь Сайхан-Овоочуудын өмнө тулгамдаж буй асуудал болоод байна, Хууль шүүхийн байгууллага уг асуудлыг яаралтай шийдвэрлэх

Шинээр мал маллаж хөдөө гарч байгаа айл өрхөд бууц хороо барих, буух газар олдохгүй байна

Босоо удирдлагатай байгууллагын орон нутагт ажиллах боловсон хүчин дутагдалтай байгаа нь иргэдэд чирэгдэл үүсгэж байна үүнийг зохицуулах

Малын хөлийн татварын мөнгөөр ковш авсан, малчид хороо бууцаа цэвэрлүүлэх гэхээр түрээс маш өндөр байна. Үүнийг шийдвэрлэж өгөх

Ноос, арьс шир боловсруулах ЖДҮ-лэл байгуулмаар байна. Байрны асуудлыг шийдэж өгөх

Хоршоо хөгжүүлэх сангийн зээл ямар хүмүүст олгогдсон нь тодорхойгүй мэдээлэлгүй байгаад байна

Уул уурхайн лицензийг Сайхан-Овоо суманд нэмж олгохгүй байх тал дээр анхаарч ажиллана уу? Уул уурхай биш аялал жуулчлалыг хөгжүүлмээр байна

Сумын ахмадын хороонд орчин үеийн хөгжим тоног төхөөрөмж олгох шаардлагатай байна

ЕБС-ийн 2 багш Глобал удирдагч дээд сургуульд суралцаж байгаа. Сургалтын төлбөрийн хөнгөлөлтөд хамруулж өгнө үү

Төгрөг багт 4G сүлжээ нэвтрүүлэх

Малын вакцины хөргүүртэй болгох

Хороо бууцны татварын мөнгийг жилийн эцсийн мал тооллогоор хурааж авдаг ч Татварын хэлтэс дээр шүүлгүүлэхээр ороогүй байдаг

Сумын ЕБС-ийн дотуур байранд хүүхдүүдтэй хамт айл амьдарч байна үүнийг шийдвэрлэх зэрэг санал хүсэлтээ илэрхийллээ.

        Аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат, Засаг даргын Тамгын газрын дарга Л.Доржбат нар иргэдийн санал хүсэлтийг хэрхэн шийдвэрлэх талаар хариу өглөө.

Сайхан-Овоо сумын иргэдээс гаргасан хүсэлтийн дагуу Сургуулийн үдийн цайны ширээ, сандал, хими биологийн танхимыг 33.0 сая төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлэх

Ундны усанд суулгах филтэр шийдвэрлэх, агааржуулалт, халуун усны хуучин барилгыг газар дээр нь очиж үзэх

Онгийн голыг дагасан малын тэжээл тариалах секторыг бий болгохоор төлөвлөж буйг дурдаад малчид өөрсдөө малын тэжээлийн ургамал тариалдаг болоход анхаарах мөн эдийн засгийн үр ашигтай мал аж ахуйг хөгжүүлэх талаар зөвлөмж өглөө.

Сумын ахмадын хороонд багийн Засаг дарга нарын ашиглаж байсан компьютер, принтерийг шилжүүлэх мөн шаардлагатай тохиолдолд проектор дэлгэцийг сумын Тамгын газраас ашиглуулж уялдаа холбоотой ажиллахыг чиглэл өглөө.

Глобал удирдагч дээд сургуульд суралцаж буй 2 багшийн мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэхэд нь дэмжлэг үзүүлжсургалтын төлбөрийн тэтгэлэгт хамруулах

Төгрөг багийн Их овоо гэдэг газар 4G сүлжээ энэ онд тавигдахаар шийдвэрлэгдсэн

4 багийн Засаг даргад 4 мотоцикль, 4 ширхэг зөөврийн компьютер, Санхүүгийн албанд 2 суурин, 1 зөөврийн компьютер, сканнер зэрэг иж бүрэн тоног төхөөрөмжийг олгох зэрэг асуудлыг шийдвэрлэлээ.


       Зарим санал хүсэлтийг холбогдох байгууллагад уламжлах, судалгаа хийх, шийдвэрлэх талаар зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллах чиглэл өгч эргэн мэдээлэхээр боллоо.

Их уншсан

“ХҮҮХДИЙН ОРОЛЦОО ИРЭЭДҮЙН ХӨГЖИЛ” ХҮҮХДИЙН НЭГДСЭН ЧУУЛГА УУЛЗАЛТ БОЛЛОО

МАЛЧДЫН ЗӨВЛӨГӨӨН-2024 АРГА ХЭМЖЭЭ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

МАЛЧДЫН ДУНДАХ ВОЛЕЙБОЛЫН ТЭМЦЭЭН БОЛЛОО

ФИЗИК, ХИМИЙН АСТ-НИЙ ТЭМЦЭЭНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

ХУРДАН МОРЬ ЦОЛЛООЧ ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

М.ДОНДОВ БАГШИЙН НЭРЭМЖИТ МАТЕМАТИКИЙН 14-Р ОЛИМПИАДЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

ОНГИ ГОЛЫН ХАРУУЛ ДЭЭР ШАЛГАН ТУСЛАХ АЖИЛ ХИЙЛЭЭ

УРАН ЖИРГЭЭ УНШЛАГЫН УРАЛДААНЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

МАЛЖУУЛАХ ТӨСӨЛД ХАМРАГДСАН ӨРХҮҮДЭД БАТЛАМЖ ГАРДУУЛАВ

Ж.ЖАРГАЛСАЙХАН ЗАХИРАЛТАЙ ЭН ЖИ ЮНАЙТЕД ФАРМА ХХК НЬ ХАНДИВТ НЭГДЭЖ БАЙНА