Сайхан-Овоо сум

Дундговь аймаг

Мэдээ

2023-2024 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН НЭЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛЛОО

       2023-2024 оны хичээлийн шинэ жилийн нээлтийн үйл ажиллагаа 2023 оны 9-р сарын 1-ний 10:00 цагт сургуулийн гадна талбайд эхэллээ. Нээлтэнд сумын ИТХ-ын дарга Ц.Адъяа-Отгон, Сумын Засаг дарга Г.Лувсанрагва болон сургуулийн удирдлагууд, багш сурган хүмүүжүүлэгч, сурагчид, эцэг эхчүүд оролцсон. 

       Хичээлийн шинэ жилийн нээлтэнд зориулсан бөхийн тэмцээний 1-5-р ангийн насны ангилалд 

Түрүү бөхөөр: 3а ангийн сурагч Б. Нямжаргал

Үзүүр бөхөөр: 2а ангийн сурагч Б. Ухаанзаяа

Шөвгөрсөн бөхөөр: 2а ангийн сурагч Б. Алтантөр, 5ангийн сурагч А. Бадамжунай

6-9-р ангийн төрөлд Түрүү бөхөөр: 8а ангийн сурагч Д. Түмэнжаргал

Үзүүр бөхөөр: 9а ангийн сурагч Н. Бадамсэд

Шөвгөрсөн бөхөөр: 7а ангийн сурагч Т. Чойжилсүрэн, 6а ангийн сурагч М. Хүрэлсүх нар шалгарлаа.

Бөхийн барилдааныг ахмад багш БТА Л. Төмөрбат ивээн тэтгэсэн.

      Охидын гүйлтийн тэмцээний 1-3-р ангийн насны ангилалд

1-р байр 3б ангийн сурагч Л. Ухаанзаяа,  2-р байр 3а ангийн сурагч Ө. Будханд,  3-р байр 3б ангийн сурагч У. Ариунцэцэг, Тусгай байр: 2а ангийн сурагч Н. Насандэлгэр, 

4-6-р насны ангилалд 1-р байр 6а ангийн сурагч А. Мөнгөнсарнай, 2-р байр 5а ангийн сурагч Б. Цагаанцэцэг, 3-р байр 4а ангийн сурагч Ч. Энхжин, Тусгай байр: 6а ангийн сурагч С. Оюун-Эрдэнэ

7-9-р ангийн насны ангилалд 1-р байр 9а ангийн сурагч Г. Халиунаа,  2-р байр 7а ангийн сурагч О. Биндэръяа,  3-р байр 9а ангийн сурагч Э. Оюундалай , Тусгай байр 7а ангийн сурагч Т. Алтаншагай нар тус тус байр эзэллээ.

     Хурдан дааганы уралдаанд 11 даага уралдсанаас

Түрүү магнай: Эрдэнэбаатарын шарга

Аман хүзүү: Эрдэнэбаатарын хээр

Айргийн гуравт: Т. Энх-Ирээдүйн хар халзан

Айргийн дөрөвт: С. Давааням ала

г Айргийн тавд: Т. Учралтын хээр

Баян ходоод: Д. Түмэнжаргалын хул зүсмийн даага тус тус хурдалж уясан эзэн унасан хүүхдүүдээ баярлууллаа.

     Хурдан дааганы унаач хүүхдийн гарын бэлгийг Ч. Батнасангийн гэр бүл, айргийн гуравт хурдалсан дааганы бай шагналыг Х. Төмөртогоогийн гэр бүл ивээн тэтгэсэн. Уралдаан тэмцээнд амжилт гаргасан болон оролцсон нийт сурагчид, уяачиддаа баяр хүргэе. Бөхийн тэмцээнийг ивээн тэтгэсэн: Л. Төмөрбатын гэр бүл Унаач хүүхдийн гарын бэлгийг ивээн тэтгэсэн Ч. Батнасангийн гэр бүл Айргийн гуравт хурдалсан дааганы бай шагналыг ивээн тэтгэсэн Х. Төмөртогоо нарын гэр бүлд талархал илэрхийлье. Хүүхдийн сүүн цагаан сэтгэл мөнхөд ивээг.  




Их уншсан

“ХҮҮХДИЙН ОРОЛЦОО ИРЭЭДҮЙН ХӨГЖИЛ” ХҮҮХДИЙН НЭГДСЭН ЧУУЛГА УУЛЗАЛТ БОЛЛОО

МАЛЧДЫН ЗӨВЛӨГӨӨН-2024 АРГА ХЭМЖЭЭ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

МАЛЧДЫН ДУНДАХ ВОЛЕЙБОЛЫН ТЭМЦЭЭН БОЛЛОО

ФИЗИК, ХИМИЙН АСТ-НИЙ ТЭМЦЭЭНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

ХУРДАН МОРЬ ЦОЛЛООЧ ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

М.ДОНДОВ БАГШИЙН НЭРЭМЖИТ МАТЕМАТИКИЙН 14-Р ОЛИМПИАДЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

ОНГИ ГОЛЫН ХАРУУЛ ДЭЭР ШАЛГАН ТУСЛАХ АЖИЛ ХИЙЛЭЭ

УРАН ЖИРГЭЭ УНШЛАГЫН УРАЛДААНЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

МАЛЖУУЛАХ ТӨСӨЛД ХАМРАГДСАН ӨРХҮҮДЭД БАТЛАМЖ ГАРДУУЛАВ

Ж.ЖАРГАЛСАЙХАН ЗАХИРАЛТАЙ ЭН ЖИ ЮНАЙТЕД ФАРМА ХХК НЬ ХАНДИВТ НЭГДЭЖ БАЙНА