Дундговь аймаг
Онцгой байдлын ерөнхий газраас Дундговь аймагт зохион байгуулж буй гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгийн хүрээнд Сайхан-Овоо сумын Онцгой комисс, мэргэжлийн ангийн бүрэлдэхүүний бэлтгэл бэлэн байдлыг 2023 оны 09-р сарын 27-ны өдөр шалгалаа. Үзлэгийн хүрээнд мэргэжлийн ангийн бүрэлдэхүүний бичиг баримт, техник хэрэгсэл, хүн нэг бүрийн бэлэн байдлын үүргэвчийн иж бүрдлийг шалгаж, хийсвэр цагийн байдалд бүрэлдэхүүнийг ажиллуулан үнэлэлт өглөө.