Сайхан-Овоо сум

Дундговь аймаг

Мэдээ

НАМРЫН ӨНГӨ-2023 ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА ЗОХИОН БАЙГУУЛЛАА

     Сайхан-Овоо сумын ЗДТГ-аас орон нутагтаа хувиараа хөдөлмөр эрхлэгчид, малчид, тариаланчдын үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүн, ажил үйлчилгээг сурталчилах, борлуулах, харилцан туршлага солилцох, хэрэгчлэгчдийн гарт шууд хүргэх, тогтвортой үйл ажиллагаа явуулж буй үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ эрхлэгчид, хоршоо, малчид, тариаланчдаа дэмжих зорилгоор “Намрын өнгө- 2023” үзэсгэлэн худалдааг 2023 оны 09-р сарын 29-ний өдөр зохион байгууллаа.

     Намрын баярын Шилдэг бүтээгдэхүүн үйлчилгээний номинацийн эздээр

1. Шилдэг айраг- С.Цогтсайхан / 4-р баг/

2. Шилдэг цагаан идээ- Б.Жанлавчагцал /1-р баг/

3. Шилдэг газар тариалан эрхлэгч- Л.Уранчимэг / 1-р баг/

4. Шилдэг гар урлалын бүтээгдэхүүн- С.Цэцэгмаа / 1-р баг/

5. Шилдэг шинэлэг бүтээгдэхүүн санаачлагч – А.Амгалан /3-р баг/

6. Шилдэг нийтийн хоол үйлдвэрлэгч- Ж.Үнэн /3-р баг/

7. 2023 оны шилдэг “БРЕНД” бүтээгдэхүүн- Д.Нямдорж /2-р баг /

8. Шилдэг оролцогч баг- Онги баг тус тус шалгарлаа.

     Энэхүү үзэсгэлэн худалдаанд нийт 17 өрхийн үйлдвэрлэгч нар оролцож 7315000 төгрөгийн борлуулалт хийсэн байна. Үзэсгэлэн худалдааны үеэр урлагийн номер үзүүлж, Монгол ахуй сэдэвт сургалтыг зохион байгуулав.



Их уншсан

“ХҮҮХДИЙН ОРОЛЦОО ИРЭЭДҮЙН ХӨГЖИЛ” ХҮҮХДИЙН НЭГДСЭН ЧУУЛГА УУЛЗАЛТ БОЛЛОО

МАЛЧДЫН ЗӨВЛӨГӨӨН-2024 АРГА ХЭМЖЭЭ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

МАЛЧДЫН ДУНДАХ ВОЛЕЙБОЛЫН ТЭМЦЭЭН БОЛЛОО

ФИЗИК, ХИМИЙН АСТ-НИЙ ТЭМЦЭЭНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

ХУРДАН МОРЬ ЦОЛЛООЧ ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

М.ДОНДОВ БАГШИЙН НЭРЭМЖИТ МАТЕМАТИКИЙН 14-Р ОЛИМПИАДЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

ОНГИ ГОЛЫН ХАРУУЛ ДЭЭР ШАЛГАН ТУСЛАХ АЖИЛ ХИЙЛЭЭ

УРАН ЖИРГЭЭ УНШЛАГЫН УРАЛДААНЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

МАЛЖУУЛАХ ТӨСӨЛД ХАМРАГДСАН ӨРХҮҮДЭД БАТЛАМЖ ГАРДУУЛАВ

Ж.ЖАРГАЛСАЙХАН ЗАХИРАЛТАЙ ЭН ЖИ ЮНАЙТЕД ФАРМА ХХК НЬ ХАНДИВТ НЭГДЭЖ БАЙНА