Сайхан-Овоо сум

Дундговь аймаг

Мэдээ

МАЛЧДЫН ЗӨВЛӨГӨӨН-2023 АРГА ХЭМЖЭЭ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

      Сайхан-Овоо сумын Малчдын зөвлөгөөн-2023 арга хэмжээ 2023 оны 06 дугаар сарын 22-23-ны өдрүүдэд Соёлын төвд амжилттай зохион байгуулагдлаа. Тус арга хэмжээнд 100 гаруй малчид оролцлоо.

     2023 оны 06 дугаар сарын 23-ны өдөр 10 цагаас Сумын Засаг дарга Г.Лувсанрага нээж үг хэлэн, малчдад зориулсан урлагийн  цэнгүүн, соёлын арга хэмжээ зохион байгуулагдаж, Сумын 100 жилийн ойг тохиолдуулан хийгдэх ажлын төлөвлөгөө, түүний хэрэгжилт, бүтээн байгуулалтын явцыг сумын Засаг дарга танилцуулж, Брагри Ёнзин Данзанжамъянлодой хутагт ард иргэдэд номын айлдвар айлдсан сайхан арга хэмжээ боллоо.

       Мөн Д.Чандмань доктор Усны тухай лекц уншиж, Төрийн үйлчилгээний цахим E-Mongolia  системийг хэрхэн ашиглах тухай сургалтыг И-Монгол академи УТҮГ-ын салбар дундын зохицуулалтын газрын сургагч Г.Будням нар тус тус оролцсон үр дүнтэй арга хэмжээ болж өндөрлөсөн.

      2023 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Малчдын дунд гар бөмбөг, дардаст аварга шалгаруулах тэмцээнүүд амжилттай зохион байгуулагдсан. Нийт 4 багийн 48 тамирчид хурд, хүч, авьяас чадвараа сорьж:

Гар бөмбөгийн Тэргүүн байрыг Төгрөг багийн тамирчид, Дэд байрыг Мааньт багийн тамирчид, Гутгаар байрыг Онги багийн тамирчид тус тус эзэлсэн бол

Дардаст Тэргүүн байрыг Төгрөг багийн тамирчид, Дэд байрыг Мааньт багийн тамирчид, Гутгаар байрыг Онги багийн тамирчид тус тус эзэлж, Шилжин явах цомыг нийт дүнгээр Төгрөг багийн тамирчид авсан гайхалтай өрсөлдөөнтэй тэмцээнүүд болсон.

    Тэмцээнийг Онги багийн Иргэдийн нийтийн хурал, Багийн Засаг дарга зохион байгуулж, Онги багийн Сумын сайн малчин Санжидын Ариунмөнхийн гэр бүл ивээн тэтгэсэн.

Тус арга хэмжээнээр тэмцээний шагналт байрын шагналууд гардуулж, нийт малчдын дунд ТҮ-9 телевизийн АХА нэвтрүүлгийг зохион байгуулж, Малчдад зориулсан Эрхэмсэг Оршихуй хүндэтгэлийн тоглолт, хүлээн авалтыг Зсаг даргын тамгын газар, Соёлын төв хамтран зохион байгуулсан сайхан арга хэмжээ болж өндөрлөсөн байна.

                                       

Их уншсан

“ХҮҮХДИЙН ОРОЛЦОО ИРЭЭДҮЙН ХӨГЖИЛ” ХҮҮХДИЙН НЭГДСЭН ЧУУЛГА УУЛЗАЛТ БОЛЛОО

МАЛЧДЫН ЗӨВЛӨГӨӨН-2024 АРГА ХЭМЖЭЭ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

МАЛЧДЫН ДУНДАХ ВОЛЕЙБОЛЫН ТЭМЦЭЭН БОЛЛОО

ФИЗИК, ХИМИЙН АСТ-НИЙ ТЭМЦЭЭНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

ХУРДАН МОРЬ ЦОЛЛООЧ ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

М.ДОНДОВ БАГШИЙН НЭРЭМЖИТ МАТЕМАТИКИЙН 14-Р ОЛИМПИАДЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

ОНГИ ГОЛЫН ХАРУУЛ ДЭЭР ШАЛГАН ТУСЛАХ АЖИЛ ХИЙЛЭЭ

УРАН ЖИРГЭЭ УНШЛАГЫН УРАЛДААНЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

МАЛЖУУЛАХ ТӨСӨЛД ХАМРАГДСАН ӨРХҮҮДЭД БАТЛАМЖ ГАРДУУЛАВ

Ж.ЖАРГАЛСАЙХАН ЗАХИРАЛТАЙ ЭН ЖИ ЮНАЙТЕД ФАРМА ХХК НЬ ХАНДИВТ НЭГДЭЖ БАЙНА