Сайхан-Овоо сум

Дундговь аймаг

Мэдээ

АХМАДЫН БАЯР-2023 АРГА ХЭМЖЭЭ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

     Сумын Ахмадын баяр-2023 арга хэмжээ 2023 оны 10 дугаар сарын 07-ний өдөр Соёлын төвд болж өндөрлөлөө. Ахмадын баярын хүндэтгэлийн арга хэмжээнд сум орон нутгийнхаа хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж гавьяаныхаа амралтыг эдлэж буй 70 гаруй ахмадууд оролцлоо.

       Баярын үйл ажиллагаанд сумын Засаг дарга Г.Лувсанрагва , Засаг даргын орлогч Х.Алтангэрэл, ЗДТГ-н дарга С.Болоржаргал, 2-р багийн засаг дарга П.Энхсайхан, ахмадын хорооны дарга Д.Алтанцэцэг нар ахмадуудад баяр хүргэж, мэндчилгээ дэвшүүлж сумынхаа 80-с дээш настай ахмадуудад Засаг даргын зүгээс гарын бэлэг гардуулж мөн ахмадуудаа Сайхан-Овоо сум байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн хүндэтгэлийн медалиар шагнав.


    Ахмадуудын дунд гранд гольф, гар бөмбөг, дууны тэмцээнүүдийг зохион байгууллаа. Энэхүү үйл ажиллагаанд санхүүгийн дэмжлэг үзүүлсэн төрийн байгууллагууд болон аж ахуй нэгжүүдэд талархал илэрхийлье.

       Буянт буурлууд та бүхэн минь эрүүл энх байж, урт удаан наслахын ерөөл дэвшүүлье.

Их уншсан

“ХҮҮХДИЙН ОРОЛЦОО ИРЭЭДҮЙН ХӨГЖИЛ” ХҮҮХДИЙН НЭГДСЭН ЧУУЛГА УУЛЗАЛТ БОЛЛОО

МАЛЧДЫН ЗӨВЛӨГӨӨН-2024 АРГА ХЭМЖЭЭ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

МАЛЧДЫН ДУНДАХ ВОЛЕЙБОЛЫН ТЭМЦЭЭН БОЛЛОО

ФИЗИК, ХИМИЙН АСТ-НИЙ ТЭМЦЭЭНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

ХУРДАН МОРЬ ЦОЛЛООЧ ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

М.ДОНДОВ БАГШИЙН НЭРЭМЖИТ МАТЕМАТИКИЙН 14-Р ОЛИМПИАДЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

ОНГИ ГОЛЫН ХАРУУЛ ДЭЭР ШАЛГАН ТУСЛАХ АЖИЛ ХИЙЛЭЭ

УРАН ЖИРГЭЭ УНШЛАГЫН УРАЛДААНЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

МАЛЖУУЛАХ ТӨСӨЛД ХАМРАГДСАН ӨРХҮҮДЭД БАТЛАМЖ ГАРДУУЛАВ

Ж.ЖАРГАЛСАЙХАН ЗАХИРАЛТАЙ ЭН ЖИ ЮНАЙТЕД ФАРМА ХХК НЬ ХАНДИВТ НЭГДЭЖ БАЙНА