Сайхан-Овоо сум

Дундговь аймаг

Нутгийн удирдлага

ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН 2023 ОНД ХИЙГДСЭН АЖЛЫН ТОВЧ ҮЙЛ ЯВДАЛ

Сайхан-Овоо сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал  

         МУ-ын Үндсэн хууль, МУ-ын ЗЗНДНэгж,ТУТухай хууль ёсоор НӨУЁ-ны байгууллагын нэгж болж, бүтэц зохион байгуулалтын хувьд төлөвшин ИТХ нь дарга, нарийн бичгийн дарга, ИТХ-ын ажлын албаны мэргэжилтэн гэсэн 3 орон тоотой, 21 төлөөлөгч, Нутгийн удирдлага, ёс зүй, төсөв, санхүүгийн хороо, Байгаль орчин, аялал жуулчлал, хөдөөгийн хөгжлийн хороо, Нийгэм , бүтээн байгуулалт, цахим хөгжлийн хороо гэсэн 3 хороо, зөвлөлийн 7 гишүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.

        2020 оны орон нутгийн ээлжит сонгуулийн дүнд сумын ИТХ-ын даргаар Доржийн Ундралыг сонгож, Төлөөлөгчдөөр Д.Ундрал, Ц.Адъяа-Отгон, П.Эрдэнэбаатар, Т.Жамбалдорж, С.Цэцэгээ, Д.Чагцал, Ч.Батмөнх, П.Энхсайхан, Э.Баатарчулуун, О.Наранбаатар, Б.Давааханд, Б.Мөнх-Эрдэнэ, Б.Мөнхчимэг, Ж.Сугир, Б.Цэнгэлмаа, Ш.Өлзийбүрэн, Б.Арсланбаатар, Ж.Сансармаа, Х.Энхтайван, М.Олзбат, Н.Баянсан нар сонгогдон ажиллаж байсан бөгөөд 2022 онд төлөөлөгч П.Эрдэнэбаатар, С.Цэцэгээ нар нас барсны учир нөхөн сонгуулиар С.Амарсанаа, Ц.Маналсүрэн нар, ИТХ-ын дарга Д.Ундрал эрүүл мэндийн байдлаас ажлаас чөлөөлөгдсөн учир Ц.Адъяа-Отгон ИТХ-ын даргаар сонгогдож ард иргэдийнхээ итгэлийг хүлээн сумынхаа хөгжил дэвшил, хүн ардын ажил амьдралтай холбоотой асуудлуудыг иргэдийн өөрсдийнх нь оролцоотойгоор оновчтой зөв шийдвэрлэн, НӨУЁ-ыг орон нутагтаа жинхэнэ утгаар нь хэрэгжүүлэхийн төлөө хичээнгүйлэн  ажиллаж байна.

       Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь 2023 он гарсаар 5 удаа хуралдаж иргэн, ААН байгууллагаас ирүүлсэн 10 удаагийн саналыг хурлын хороодоор хэлэлцүүлж ИТХ-ын төлөөлөгчид хэлэлцэн шийдвэрлэж ажилласан байна.

     Монголын Улаан Загалмайн хорооны үйл ажиллагааг сэргээж сумын Улаан Загалмайн хорооны чуулганыг хийж хорооны тэргүүн, тэргүүлэгч, удирдах зөвлөлийг шинээр сонгож ажиллалаа.

    Сумын Улаан Загалмайн хорооны тэргүүнээр ИТХ-ын дарга Ц.Адъяа-Отгон, тэргүүлэгчээр Д.Цогхийморь - ИТХ-ын нарийн бичгийн дарга, Б.Өлзийсайхан – ЭМТ-ийн их  эмч, М.Мөнгөнтуяа – Хүүхдийн цэцэрлэгийн арга зүйч,

Удирдах зөвлөлийн гишүүдээр: 1. Ц.Адъяа-Отгон – ИТХ-ын дарга

                                                     2. Д.Цогхийморь – ИТХ-ын нарийн бичгийн дарга

                                                     3. Б.Өлзийсахан – ЭМТ-ийн их эмч

                                                     4. М.Мөнгөнтуяа – Хүүхдийн цэцэрлэгийн арга зүйч

                                                     5. Ж.Энхжаргал  – Иргэний төлөөлөл

                                                     6. Д.Түвшинжаргал – ЕБС-ийн нийгмийн ажилтан

                                                     7. Б.Баярмаа – ЕБС-ийн багш нар томилогдлоо.

       Мөн ИТХ-ын зүгээс нийгмийн хариуцлагын хүрээнд байгууллага, холбоод, иргэдэд тусламж дэмжлэгийг үзүүлж ажиллаж байна. Сумын ахмадын хорооны үйл ажиллагаанд 100.000 төгрөг, тэмцээн уралдаанд оролцох шатахууны дэмжлэг 40 литр бензин, сумын Шагайн холбоонд тэмцээн уралдаанд оролцох шатахууны дэмжлэг 30 литр бензин, сумын Шатрын холбоонд тэмцээн уралдаанд оролцох шатахууны дэмжлэг 60 литр бензин, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр сумын Цагдаагийн хэсэгт эргүүл хамгаалалт хийх нөхцлийг нь бүрдүүлж тухай бүр шатахууны дэмжлэгийг тус тус үзүүлж ажиллаж байна.