Сайхан-Овоо сум

Дундговь аймаг

Байгууллагууд

САЙХАН-ОВОО СУМЫН СОЁЛЫН ТӨВИЙН ТАНИЛЦУУЛГА

         Тус Соёлын төв нь 1947 онд баригдсан ба тухайн сум байгуулагдсан цагаас эхлэн ““Улаанбулан” нэрээр урлаг уран сайхны арга хэмжээг явуулж ирлээ. Улаан булан нь 1940 оноос “Клуб” нэртэй болж  эрхлэгч, номын санч, кино механикч, үйлчлэгч зэрэг орон тоотойгоор үйл ажиллагаа явуулж  байжээ. Энэ хугацаанд  клубын эрхлэгчээр Цэрэнпил, Санзайдорж ,Н.Аюуш , Бат-Очир, , Жагзмаа , Ж.Дамиран, Д.Очирваань, Д.Эрдэнэ,Н.Ганбат нар, Кино механикчаар Гүрбазар, Ёндон нар ажиллаж байгаад дараа нь СТА  Ч.Самбадорж 30 гаруй жил  ажиллаж байсан.

       Номын сан анх 300 номтой байгуулагдаж эрхлэгчээр Цэрэнсугир, Цэндсүрэн нар ажиллаж байсан.  1990- оноос эхлэн” Соёлын төв “нэртэй  болж эрхлэгчээр нь Д.Эрдэнэ,Н.Ганбат, , дуу хөгжмийн багшаар Г.Мөнхнасан нар ажиллаж байсан байна.  1994-1996  онд  эрхлэгчээр  Г.Мөнхнасан ажиллаж байсан. 1994 онд Соёлын төвийн барилга  мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр актлан 1997онд барилгаа  буулгасан .

      Соёлын төв 6 жил модон гэрт үйл ажиллагаа явуулж эрхлэгчээр Б.Давааханд ажиллаж байсан.  2004 оноос Соёлын төвийн шинэ барилга баридаж 2005 онд ашиглалтанд ороод  эрхлэгчээр МУ –ын Соёлын Тэргүүний ажилтан  Н.Баярмаа одоог хүртэл ажиллаж  жилийн 4-н улиралд байнгын үйл ажиллагаа явуулж 2007 оноос  ЗГ –ын шийдвэрээр  эрхлэгч, дуу хөгжмийн багш, бүжгийн багш, номын санч, ОНСТ –ын ажилтан, үйлчлэгч гэсэн орон тоотойгоор ажиллаж байна.

      Соёлын төв нь сумын төвдөө байрлалтай, 96 гаруй ардын авъяастан, авъяаслаг хүүхэд багачуудтай. Үүний дотроос Монгол улсын Соёлын тэргүүний ажилтан – 2, Тэргүүний ардын авъяастан – 1,  төрүүлэхийн зэрэгцээ  алт, мөнгө, хүрэл медалийн эзэд  хорь гаруй байна. 2001 онд уртын дуучин Монгол улсын гавьяат жүжигчин Ж.Дүнжмаагийн нэрэмжит 60-70-аад оны дуу дуулаачдын уралдаанд амжилттай оролцож Соёлын төв “Баярын бичиг” болон ардын авьяастан Ш.Өлзийбүрэн 2-р байр эзэлж Г.Адьяа уртын дуу дуулаачийн тусгай байрын  шагнал хүртэж олон амжилтуудыг гаргаж ажилласан .

    Соёлын төв нь 200 хүний суудалтай концертын заал, тайз, бэлтгэлийн өрөө, эрхлэгчийн өрөө,номын сангийн уншлагын танхим,фонд , хөгжлийн танхим , орон нутаг сурталчлах танхим  гэсэн үндсэн зохион байгуулалттай.