Дундговь аймаг
Байгууллагын үйл ажиллагааны үндсэн чиг үүрэг:
-Тухайн сумын түүх соёлын өв,түүнийг өвлөн уламжлагч / тээгч /, хүн амын уламжлалт ёс заншил, зан үйл, байгаль цаг уур,бүтээн байгуулалтын онцлогтой холбогдолтой “Бүртгэл мэдээллийг сан” бүрдүүлж байнга баяжуулан, иргэдийн танин мэдэхүйн боловсрол, соёл, авъяас чадварын түвшинг дээшлүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа явуулна.
-Нэгдсэн үндэстний Боловсрол,Соёл Шинжлэх ухааны төрөлжсөн байгууллага ЮНЕСКО –гоос Хүн төрөлхтний Төлөөллийн болон Нэн яаралттай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн дэлхийн жагсаалтад бүртгэж тунхагласан өвийн төрөл зүйлийг хадгалж хамгаалах,өвлөн уламжлуулах талаар МУ –ын Засгийн газар,соёлын асуудал эрхэлсэн төв байгууллага, орон нутгийн төр, захиргааны байгууллагаас баталсан хөтөлбөр, төслүүдийг орон нутгийн хэмжээнд тодорхой төлөвлөгөөний дагуу хэрэгжүүлнэ.
- Иргэд, ардын авъяастны дунд тэдний хэрэгцээ, сонирхолд түшиглэн / өглөөлөг, өдөрлөг, үдэшлэг цэнгүүн, уулзалт – ярилцлага, яриа лекц, мэдээлэл, урлаг спортын тоглолт, наадам, үзлэг, уралдаан, тэмцээн, номын үзэсгэлэн, зөөврийн номын сан, явуулын соёлын үйлчилгээ,сургалт семинар зэрэг / соёл, олон нийтийн ажлыг зохион байгуулна.
- Албан байгууллага, аж ахуйн нэгж, гэр бүл, ардын авъяастаныг түшиглэн үндэсний уламжлалт урлагийг сурталчилах, дэлгэрүүлэх, хадгалж хамгаалах чиглэлээр сургалт, дугуйлан явуулах, хамтлаг байгуулан хүн амын соёлын үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлнэ.
- Түүхэн үйл явдлын ой, тэмдэглэлт өдрийг тэмдэглэх, гавъяат үйлстнийг алдаршуулах, дурсгалыг нь мөнхжүүлэх, ажлыг холбогдох журмын дагуу зохион байгуулна.
- Төвөөс алслагдсан хөдөөгийн баг, айл өрх, малчид, тариаланчид, бүтээн байгуулалтын явуулын ажиллагсдад жилд 2-оос доошгүй удаа соёлын үйлчилгээ үзүүлнэ.
-Соёлын төвийн үйл ажиллагаанд хяналт, шинжилгээ, үнэлгээ хийлгэж цаашид авах арга хэмжээг тодорхойлж ажиллана.
НАМХАЙ ОВОГТОЙ БАЯРМАА
Боловсрол: Дээд
Албан тушаал: Соёлын төвийн дарга
Гавъяа шагнал: Сумын Засаг даргын ЖУУХ, Аймгийн Засаг даргын ЖУУХ, МУСТА
Утас: 88642577
АЖЛЫН ЧИГ ҮҮРЭГ: Сумын соёлын төвийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулж, өдөр тутмын удирлагаар хангах, Соёлын ажилтануудын эрхэлсэн ажилд хяналт тавьж, ажлын төлөвлөгөө графикийг нь батлаж, тэднийг ажилд авах, хамт олны асуудлыг шийдвэрлэх, Соёлын төвийн төсөв хөрөнгийг төлөвлөх, батлуулах, зарцуулах, материаллаг баазыг бэхжүүлэх нөөц бололцоог ашиглах талаар шаардлагатай арга хэмжээг авах, Соёлын төвөөс хүн амын дунд зохиох ажлын бүртгэл хөтөлж, мэдээ тайланг гаргах, МУ-ын Соёлын тухай хуулийн иргэний журамт үүргийг биелүүлэх ажлыг тухайн сум оронд зохион байгуулах, Соёлын төвд шаардлагатай техник хэрэгсэл, тоног төхөөрөмж хувцас хэрэглэлийн ашиглалт хамгаалалтыг сайжруулах, Сургууль болон холбогдох байгууллагуудтай хамтран хүүхэд, залуучуудад гоо зүйн хүмүүжил, уран сайхны боловсрол олгох талаар санал боловсруулах хэрэгжүүлэх.
ДОРЖПАЛАМ ОВОГТОЙ НАВЧАА
Боловсрол: Дээд бакалавр
Албан тушаал: Номын санч
Гавьяа шагнал: Байгууллагын тэргүүний ажилтан
Утас : 86596950
АЖЛЫН ЧИГ ҮҮРЭГ: Ном хэвлэлийг сурталчилах ажлыг зохион байгуулах, иргэдийг мэдээлэл, ном хэвлэлийн үйлчилгээгээр шуурхай үйлчлэх, Номын сангийн фонд бүрдүүлэлтийг хийж, хадгалалт, хамгаалалтыг хариуцах, номын сангийн уншлагын танхимын үйлчилгээг зохион байгуулах, номын сангийн үйлчилгээний ойрын ба хэтийн төлөвлөлтийг хийж хүн бүрийг номтой нөхөрлүүлэх, мэдээллээр хангах ажлыг зохион байгуулах, номын сангийн ажлын төлөвлөгөө мэдээ тайлан, судалгаа гаргаж хяналт тавьж ажиллах, хөдөөгийн иргэдэд номоор үйлчлэх ажлын арга хэлбэрийг боловсронгуй болгон ажиллах, соёлын тухай хууль болон номын сангийн талаар хууль тогтоомжийг сайтар судлан хэрэгжүүлэх, сонин хэвлэлийн захиалгыг хариуцан цаг хугацаанд нь авч номын сангаа ном хэвлэлийн байнгын шинэ мэдээллээр хангаж ажиллах, няравын ажлыг хавсран гүйцэтгэж санхүүгийн тайлан, билетний тооцоог сар бүр үнэн зөв хийж гүйцэтгэх.
ГАНАА ОВОГТОЙ ЭНХЦЭЦЭГ
Боловсрол: Бүрэн бус дунд
Албан тушаал: Үйлчлэгч
Гавъяа шагнал: 2020 оны байгууллагын тэргүүний ажилтан
Утас: 89955451
АЖЛЫН ЧИГ ҮҮРЭГ: Байгууллагын гадна, дотор цэвэрлэгээг өдөр бүр түргэн шуурхай чанартай хийх, эд аж ахуйн хөрөнгийн бүрэн байдлыг хангаж, засаж сэлбэх, Кассын ажлыг хийж билетийн тооцоог тухай бүрд нь няравтай хийж гүйцэтгэх, Байгууллагын цэвэрлэгээнд шаардлагатай усыг зөөж нөөцлөх, Урлагийн хувцасыг засаж сэлбэх, шинээр оёх, Цэвэрлэгээнд ариутгалын бодисыг хэрэглэж хэвших, Ажлын байрандаа өдөр тутам ажил үүргээ гүйцэтгэхэдээ чанар сайтай ажил хэрэгч, хариуцсан ажилдаа санаачлагатай ажиллах, Хөдөлмөр хамгаалал, осол аюулгүй байдлыг хангаж ажиллах.
ОТГОНДЭМБЭРЭЛ ОВОГТОЙ АЗЗАЯА
Боловсрол: Дээд
Албан тушаал: Хөгжмийн багш
Гавъяа шагнал: Монголын эмэгтэйчүүдийн холбооны “ЛИШ” одон Тэргүүний залуу “алтан медаль”
Утас: 88579497
АЖЛЫН ҮНДСЭН ЧИГ ҮҮРЭГ: Төрөөс баримтлах соёлын бодлого түүнтэй холбогдон гарсан хууль тогтоомжийг орон нутагт хэрэгжүүлэх, иргэд хүүхэд залуучуудад хөгжмийн боловсрол олгох гоо зүйн хүмүүжил төлөвшүүлэх ажлыг зохион байгуулах Соёл урлагийн аливаа төрлийг хөгжүүлэх зорилгоор ЗГ-ын тогтоол, үндэсний хөтөлбөр, хууль тогтоомж, гарсан шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг тухайн сумын онцлогтой уялдуулан зохион байгуулах. Соёлын төвөөс зохион байгуулагдах бүхийл ажил, арга хэмжээг мэргэжлийн өндөр түвшинд зохион байгуулах Аймаг бүсийн соёлын олон талт уралдаан тэмцээнд ардын авъяастнуудыг бэлтгэн оролцуулах.
ДОРЖГОТОВ ОВОГТОЙ БАТЧУЛУУН
Боловсрол: Бүрэн дунд
Албан тушаал: Бүжгийн багш
Гавъяа шагнал: 95423238
АЖЛЫН ҮНДСЭН ЧИГ ҮҮРЭГ: Ардын авъяастнуудыг бүжиглэх арга ухаанд сургах, дасгал сургуулилт, тоглолт хийх, ардын авъяастнуудын урын санг баяжуулах, тэдний ур чадварыг дээшлүүлэх, аймаг, бүсийн соёлын олон талт уралдаан тэмцээнд хүүхэд залуучууд, ардын авъяастнуудыг бэлтгэн оролцуулах, орон нутгийн ардын бүжгийн уламжлалыг судлаж, түүнийг өвлүүлэн хөгжүүлэх талаар санаачлагатай ажиллах, бүжгийн урлагийн гарал үүсэл, илэрхийлэл арга, ач холбогдолын тухай сурталчлах, ардын бүжгийн өв уламжлалыг судлаж хөгжүүлэх, бүжгийн дугуйлан хамтлаг хичээллүүлэх.
МӨНХБАТ ОВОГТОЙ БАДАМГАРАВ
Боловсрол: Бүрэн дунд
Албан тушаал: Өвийн ажилтан
Гавъяа шагнал: Утас :83121628
АЖЛЫН ҮНДСЭН ЧИГ ҮҮРЭГ: Сумын нутаг дэвсргэрт амьдарч байгаа монгол угсаатны олон бүлгийн биет бус өвийг олж илрүүлэх ,судлах, бүртгэн баримтжуулах, хадгалж хамгаалах ,хойч үедээ өвлөн уламжлуулах түгээн дэлгэрүүлэх, бүртгэл мэдээллийн санд бүртгэх, сэргээн засварлах судалгааг гаргах.