Дундговь аймаг
Хүүхдийн хамгааллын тухай хууль болон Хүүхэд хамгааллын тогтолцоо түүний ойлголт сэдвээр 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Ерөнхий боловсролын сургуулийн эцэг эхчүүдэд Насан туршийн боловсролын багш Г.Мөнхзаяа, ЗДТГ-ын Хууль эрх зүйн мэргэжилтэн Э.Отгонцэцэг нар хамтран зохион байгууллаа.
Сургалтад 22 эцэг эх оролцож Хүүхэд хамгааллын талаар ерөнхий ойлголт, аливаа эрсдлээс урьдчилан сэргийлэх ойлголтыг авлаа.
Түүнчлэн 2023 оны 11 сарын 02-ны өдөр Авлигын эсрэг Олон Улсын өдрийг тохиолдуулан Авлига нийгэмд хэр хортой вэ? сэдэвт сургалтыг Ерөнхий боловсролын сургуулийн 9 дүгээр ангийн сурагчдад зохион байгууллаа.
Сургалтыг ЗДТГ-ын Хууль эрх зүйн мэргэжилтэн Э.Отгонцэцэг зохион байгуулж нийт 20 сурагч хамрагдаж, сургалтын агуулгаар сурагчдыг багт хуваан хэлэлцүүлэгийг амжилттай зохион байгуулсан.
Идэвхтэй оролцосон эцэг эхчүүд болон сурагчдадаа баярлалаа.