Дундговь аймаг
Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газар, Биеийн тамир спортын газраас “Бага олимп-2023”-ыг энэ сарын 10-12-ны өдрүүдэд Мандалговь хотноо зохмон байгууллаа. Тэмцээнд 55 тамирчид оролцож есөн төрлөөр хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө.
Бадминтон эмэгтэй: 3-р байр Норовбанзад
Буудлага эрэгтэй:3-р байр Г.Лувсанрагва
Ширээний теннис эрэгтэй:3-р байр Н.Мөнхбат
Шагай харваа багаараа 2-р байр
Воллейбол эмэгтэй 2-р байрт тус тус шалгарсан байна.
Тэмцээнийг Засаг даргын нөөц сангаас 5 сая төгрөгөөр санхүүжүүлсэн. Мөн тамирчдын жигдрэлтийн хувцсанд хөнгөлөлт үзүүлж дэмжсэн Ч.Батнасан захиралтай “Best Korea” спорт хувцасны дэлгүүрийн хамт олон болон тамирчдын хоолны дэмжлэгт Аймгийн ИХТөлөөлөгч, сумын Засаг дарга асан С.Амарсанаа 500,000 төгрөгний дэмжлэг үзүүлсэнд ТАЛАРХАЛ илэрхийлье.
Сум орон нутгаа төлөөлөн оролцсон нийт тамирчдадаа чин сэтгэлийн ТАЛАРХАЛ илэрхийлье.