Дундговь аймаг
Сургуулийн менежментийн зураглал боловсруулах, арга туршлага судлах сэдэвт 1,5 өдрийн 16 цагийн сургалтыг баруун бүсийн сургуулиудын хэмжээнд 2023 оны 11 сарын 06-07 ний өдрүүдэд Сайхан-Овоо сумын Ерөнхий боловсролын сургууль дээр амжилттай зохион байгууллаа.
Аймгийн Засаг даргын захирамжаар 2023 оныг "Боловсролыг дэмжих жил" болгон зарласантай холбогдуулан сургалтын зардал болох 3,000,000 төгрөгийг сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт "багш нарыг чадавхжуулах сургалт зохион байгуулах" гэж тусгагдсаны дагуу Засаг даргын нөөцөөс гарган сургагч багшийн зардал болон бусад арга хэмжээг санхүүжүүлж сумын боловсролын салбарыг дэмжин ажиллалаа.
Энэхүү сургалтад Эрдэнэдалай ЕБС, Дэлгэрхангай ЕБС, Сайхан-Овоо ЕБС, Мандал сургуулийн нийт 60 багш, удирдлагууд оролцлоо. Сургалтыг зохион байгуулсан Мандал сургуулийн хамт олон, болон арга хэмжээг санхүүжүүлсэн Сайхан-Овоо сумын Засаг дарга, түүний ажлын алба мөн хамтарч ажилласан Эрдэнэдалай, Дэлгэрхангай ЕБС-ийн багш, удирдлагуудад талархал дэвшүүлж, ажлын амжилт хүсье.