Дундговь аймаг
2023 оны 11 дүгээр сарын 24-ны 14 цагт Сайхан-Овоо сумын Соёлын төвд жил болгон уламжлал болгон зохион байгуулдаг "Төрийн албан хаагчийн өдөрлөг 2023" арга хэмжээг амжилттай зохион байгууллаа. Тус арга хэмжээнд 65 албан хаагч оролцлоо.
Баярын нээлтийг Сумын ИТХ-ын дарга Ц.Адъяа-Отгон нээж, ЕБС-ийн дуу хөгжмийн багш Гомбодэлгэр мэндчилгээ дэвшүүлэн амжилт үр бүтээлтэй ажиллаж буй албан хаагчдыг сумын 100 жилийн дурсгалын зүйлээр шагнав.
Мөн Монгол хэл бичгийн дүрмийн талаар Сургалтын менежер Р.Цэцэгмандах, Угийн бичиг хэрхэн хөтлөх түүний ач холбогдлын талаар Ахмадын хорооны дарга Д.Алтанцэцэг нар албан хаагчдад зориулж сургалтыг зохион байгууллаа.
Түүнчлэн Хэлний салбар зөвлөлөөс тус арга хэмжээн дээр албан хаагчдын дунд Эх хэлний танин мэдэхүйн уралдаан болох ТУНГААМАЛ тэмцээнийг зохион байгуулсан. Тус уралдаанд албан хаагчдыг 7 баг болгон хувааж мэдлэг чадвараараа өрсөлдлөө. 1-р байрыг Ц.Алтангэрэл ахлагчтай баг,
2-р байрыг Ц.Сарантуяа ахлагчтай баг,
3-р байрыг Ц.Адъяа-Отгон ахлагчтай баг тус тус эзэлсэн.
Тус арга хэмжээнд оролцсон нийт төрийн албан хаагч нартаа болон зохион байгуулсан ЗДТГ-ын ажлын албанд талархал илэрхийлье.