Сайхан-Овоо сум

Дундговь аймаг

Мэдээ

“УДИРДЛАГЫН МАНЛАЙЛАЛ-2023” СУРГАЛТ, ЗӨВЛӨГӨӨНД ОРОЛЦЛОО

       Аймгийн Засаг даргын Тамгын газраас Дундговь аймгийн хөгжлийг тодорхойлоход манлайлал, уялдаа, хамтын ажиллагааг бэхжүүлж, нэгдсэн мэдээллээр хангах зорилгоор “Удирдлагын манлайлал-2023” хурал, зөвлөгөөнийг 10 дугаар сарын 30, 31-ний өдрүүдэд зохион байгуулсан.

    Уг сургалт зөвлөгөөнд сумын Засаг дарга Г.Лувсанрагва, Засаг даргын орлогч Ц.Алтангэрэл, Тамгын газрын дарга С.Болоржаргал, Байгууллагын дарга, эрхлэгч нар, Санхүүгийн албаны дарга Р.Тунгалагтуяа нар оролцлоо. Энэ үеэр илтгэлүүд болон жишиг сум, байгууллагуудын туршлагаас суралцсан юм. Мөн салбар хуралдаанууд, нөхөрсөг спортын тэмцээнийг зохион байгуулжээ. Түүнчлэн оролцогчдоос мэдлэг бататгах сорилуудыг авсан нь зөвлөгөөнийг үр дүнтэй, оролцоотой болгосон байна.

       Дундговь аймгийн “Хүний нөөцийг хөгжүүлэх” хөтөлбөрийн хүрээнд байр, орон сууцын дэмжлэгт 2023 онд Тамгын газрын дарга С.Болоржаргал хамрагдаж, үйл ажиллагааны үеэр батламжаа гардаж авлаа. Мөн төрийн албан хаагчийн ажиллах орчин нөхцөлийг сайжруулах ажлын хүрээнд “Хүний нөөцийг хөгжүүлэх” дэд хөтөлбөрөөс сумын Засаг даргын Тамгын газарт нэн шаардлагатай техник хэрэгсэл, тоног төхөөрөмжийг гардууллаа.

Их уншсан

“ХҮҮХДИЙН ОРОЛЦОО ИРЭЭДҮЙН ХӨГЖИЛ” ХҮҮХДИЙН НЭГДСЭН ЧУУЛГА УУЛЗАЛТ БОЛЛОО

МАЛЧДЫН ЗӨВЛӨГӨӨН-2024 АРГА ХЭМЖЭЭ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

МАЛЧДЫН ДУНДАХ ВОЛЕЙБОЛЫН ТЭМЦЭЭН БОЛЛОО

ФИЗИК, ХИМИЙН АСТ-НИЙ ТЭМЦЭЭНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

ХУРДАН МОРЬ ЦОЛЛООЧ ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

М.ДОНДОВ БАГШИЙН НЭРЭМЖИТ МАТЕМАТИКИЙН 14-Р ОЛИМПИАДЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

ОНГИ ГОЛЫН ХАРУУЛ ДЭЭР ШАЛГАН ТУСЛАХ АЖИЛ ХИЙЛЭЭ

УРАН ЖИРГЭЭ УНШЛАГЫН УРАЛДААНЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

МАЛЖУУЛАХ ТӨСӨЛД ХАМРАГДСАН ӨРХҮҮДЭД БАТЛАМЖ ГАРДУУЛАВ

Ж.ЖАРГАЛСАЙХАН ЗАХИРАЛТАЙ ЭН ЖИ ЮНАЙТЕД ФАРМА ХХК НЬ ХАНДИВТ НЭГДЭЖ БАЙНА