Дундговь аймаг
Дундговь аймгийн Засаг даргын тамгын газар, Сангийн яамтай хамтран “Орон нутгийн байгууллагын санхүүгийн ажилтнуудыг чадавхжуулах сургалт”-ыг Дундговь аймгийн орон нутгийн санхүүгийн нийт 78 албан хаагчийг хамруулан Улаанбаатар хотноо 2023 оны 11 дүгээр сарын 16-17-ны өдрүүдэд зохион байгуулсан.
Тус сургалтанд манай байгууллагын Санхүүгийн албаны дарга Р.Тунгалагтуяа, Төсөв төрийн сангийн мэргэжилтэн Ч.Түвшинбаяр, ЗДТГ-ын нягтлан бодогч Г.Чагдарсүрэн, Э.Наранцэцэг, Нярав З.Шинэхүү нар оролцож шинэчлэн ашиглаж буй санхүү бүртгэлийн программ, бусад цахим системийн заавар зөвлөгөөг авч, түүнчлэн сайжруулах шаардлагатай саналуудаа хүргэж ажилласан байна. Мөн HR Consulting клубын Хүний хөгжлийн сургалтад хамрагдаж Харилцаа хандлагын талаарх мэдлэг мэдээллийг олж авсан байна.