Дундговь аймаг
Аймгийн Засаг даргын Тамгын газар Статистикийн хэлтэс хамтран сумдын багийн Засаг дарга, нийгмийн ажилтан, статистик хариуцсан мэргэжилтнүүдэд зориулсан сургалтыг 11-р сарын 30-ны өдөр зохион байгууллаа.
Сургалтад Сайхан-Овоо сумын төрийн сангийн мэргэжилтэн Ч.Түвшинбаяр, Онги багийн Засаг дарга Г.Пүрэв, Мааньт багийн Засаг дарга П.Энхсайхан, Найз багийн Засаг дарга Б.Ган-Оргил, Төгрөг багийн Засаг дарга Х.Энхтайван нар оролцов. Сургалтаар Үндэсний статистикийн хорооноос Мал, тэжээвэр амьтдын тооллогын зохион байгуулалт, мэдээллийн чанар сайжруулахад анхаарах асуудлаар илтгэлүүдийг тавьсан бөгөөд аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Л.Доржбат аймаг орон нутагт хийж, хэрэгжүүлж байгаа ажлын талаар мэдээлэл хийсэн юм.
Мөн мал тооллогын маягтын архивлалт, багийн түвшинд иргэдийн оролцоог хангах талаар, 2023 оны зуншлагын тойм, бэлчээрийн даац багтаамж, өвөлжилтийн нөхцөл байдал, малын вакцинжуулалт, цэргийн тоо бүртгэл, цэрэг татлагын талаар цаг үеийн болон шаардлагатай мэдээ, мэдээллүүдийг хүргэжээ. Сургалтын үеэр Аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат багийн Засаг дарга нарт иж бүрэн зөөврийн компьютер 4ш, туулах чадвар сайтай мотоцикл 4ш тус тус гардууллаа.