Сайхан-Овоо сум

Дундговь аймаг

Мэдээ

СУМЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ВОЛЕЙБОЛЫН ТЭМЦЭЭНИЙГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

    Сайхан-Овоо сумын иргэд, залуучуудын волейболын спортын ур чадварыг ахиулах, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, нийтийн биеийн тамирын арга хэмжээнд оролцох идэвхийг нэмэгдүүлэх, нөхөрсөг уур амьсгалыг бүрдүүлэх, шилдэг баг тамирчдыг шалгаруулах зорилгоор 2023 оны 12 сарын 16-ны 09 цагт Соёлын төв, ЕБС-ийн спорт зааланд аварга шалгаруулах Волейболын тэмцээнийг зохион байгууллаа.

     Тэмцээнд Онги, Мааньт, Найз, Төгрөгийн багийн тамирчид, ЗДТГазар, ЭМТөв, ЕБС, Хүүхдийн цэцэрлэг, Аж ахуй нэгжийн багууд, ЕБС-ийн сурагчдын шигшээ баг гэх зэрэг эрэгтэй 6 баг, эмэгтэй 9 багийн 120 тамирчид оролцлоо.

     Эрэгтэй төрөлд:

1-р байрыг Төрийн албан хаагчдын холимог баг

2-р байрыг Төгрөг баг

3-р байрыг Онги баг

    Эмэгтэй төрөлд:

1-р байрыг ЕБС-ийн баг

2-р байрыг Хүүхдийн цэцэрлэг 

3-р байрыг ЕБС-ийн эмэгтэй сурагчдын баг

Шилдэг довтлогч эрэгтэй- Г.Чагдарсүрэн

Шилдэг холбогч эрэгтэй - Чинсайхан

Шилдэг довтлогч эмэгтэй - Н.Уранчимэг

Шилдэг холбогч эмэгтэй- Б.Алтанзул нар тус тус шалгарлаа.


Их уншсан

“ХҮҮХДИЙН ОРОЛЦОО ИРЭЭДҮЙН ХӨГЖИЛ” ХҮҮХДИЙН НЭГДСЭН ЧУУЛГА УУЛЗАЛТ БОЛЛОО

МАЛЧДЫН ЗӨВЛӨГӨӨН-2024 АРГА ХЭМЖЭЭ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

МАЛЧДЫН ДУНДАХ ВОЛЕЙБОЛЫН ТЭМЦЭЭН БОЛЛОО

ФИЗИК, ХИМИЙН АСТ-НИЙ ТЭМЦЭЭНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

ХУРДАН МОРЬ ЦОЛЛООЧ ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

М.ДОНДОВ БАГШИЙН НЭРЭМЖИТ МАТЕМАТИКИЙН 14-Р ОЛИМПИАДЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

ОНГИ ГОЛЫН ХАРУУЛ ДЭЭР ШАЛГАН ТУСЛАХ АЖИЛ ХИЙЛЭЭ

УРАН ЖИРГЭЭ УНШЛАГЫН УРАЛДААНЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

МАЛЖУУЛАХ ТӨСӨЛД ХАМРАГДСАН ӨРХҮҮДЭД БАТЛАМЖ ГАРДУУЛАВ

Ж.ЖАРГАЛСАЙХАН ЗАХИРАЛТАЙ ЭН ЖИ ЮНАЙТЕД ФАРМА ХХК НЬ ХАНДИВТ НЭГДЭЖ БАЙНА