Дундговь аймаг
2023 оны 12-р сарын 28-ны өдөр Англи хэлний багш Г.Болортуяа, Монгол бичгийн багш 0. Дэлгэрцэцэг нарын Англи хэл, Үндэсний бичийн кабинет байгуулах хүсэлтийн дагуу сургуулийн захиргаанаас БШУС-ын А/1465 тушаалын 2.4-ын дагуу 5 хүний бүрэлдэхүүнтэй комисс томилж, кабинетын үйл ажиллагаатай танилцан үнэлгээ хийж ажиллалаа.
Комиссын дундаж үнэлгээгээр 90.3%-аар үнэлэгдэж сурагчдын сурч, хөгжих иж бүрэн орчин бүрдсэн гэж дүгнэгдлээ. Өөрсдийн санал санаачилгаар сурагчдын сурч, хөгжих тохилог орчинг хийж бүтээхийн их хүслээр жигүүрлэн уйгагуй хөдөлмөрийнхөө үр дүнд бүтээн байгуулсан Г.Болортуяа, О.Дэлгэрцэцэг багш нартаа баяр хүргэж, амжилт хүсье.
Мөн Үндэсний бичгийн кабинет тохижуулах төслийг сумын ОНХС-ийн хөрөнгө оруулалт болоа 9,765,000 төгрөгний шаардлагатай тоног төхөөрөмж, хэрэглэгдэхүүнийг худалдан авч тохижуулсан. Сургалтын таатай орчныг бүрдүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан сумын Засаг дарга, ЗДТГазрын ажлын албанд маш их талархлаа.