Сайхан-Овоо сум

Дундговь аймаг

Мэдээ

МӨСНИЙ БАЯР-2024 АРГА ХЭМЖЭЭГ АМЖИТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

       2024 оны 01 сарын 27-ны өдөр Сайхан-Овоо сумын Онги гол дээр МӨСНИЙ БАЯР-2024 арга хэмжээг зохион байгууллаа. Арга хэмжээнд ЗДТГ, ЕБС, Хүүхдийн цэцэрлэг, Эрүүл мэндийн төв, Соёлын төв, Цаг уурын албан хаагчид, Ахмадын байгууллага, Онги, Мааньт, Найз, Төгрөг багийн нийт 200 гаруй иргэд оролцлоо.

      Тус арга хэмжээний үеэр иргэдийн дунд Тэшүүрийн тэмцээн, Мөсөн шагай, Мөсөн дээрх олс таталт, Мөсөн дээрх сумо бөхийн тэмцээн, төрийн байгууллагуудын дунд Үндэсний хувцастай сайхан хос, Шилдэг хээрийн цай шалгаруулах тэмцээнийг зохион байгуулж, Төрийн байгууллагууд мөсөн урлал хийж иргэд хүүхэд залуучууд нэг өдрийг зөв боловсон, инээд хөөр, хөгжилтэй өнгөрүүллээ. Дээрх 6 төрлийн тэмцээнд 153 тамирчин оролцлоо.

     Тэшүүрийн 1-5 ангийн эрэгтэй төрөлд 1-р байр Э.Эрхэмбаяр, 2-р байр Бат-Эрдэнэ, 3-р байр Ж.Билгүүн, эмэгтэй төрөлд 1-р байр М.Мөнхням, 2-р байр Б.Мөнхдэлгэр, 3-р байр У.Аменгэрэл

     Тэшүүрийн 6-9 ангийн эрэгтэй төрөлд 1-р байр Б.Лхагвадорж, 2-р байр Б.Буянням, 3-р байр М.Хүрэлсүх, эмэгтэй төрөлд 1-р байр М.Бурмаа, 2-р байр О.Биндэрьяа, 3-р байр Г.Халиунаа

     Тэшүүрийн 16-30 насны ангилалд эрэгтэй төрөлд 1-р байр Б.Баяндэлгэр, 2-р байр Б.Мөнх-Оргил, 3-р байр А.Цолмонбаатар, эмэгтэй төрөлд 1-р байр У.Отгонсарнай, 2-р байр А.Хонгорзул, 3-р байр Н.Цэцэгсайхан

    Тэшүүрийн 31-40 насны ангилалд эрэгтэй төрөлд 1-р байр Г.Наранцацралт, 2-р байр Даваасүрэн, эмэгтэй төрөлд 1-р байр Г.Болортуяа, 2-р байр Ч.Мөнхцэцэг

     Тэшүүрийн 41-с дээш насны ангилалд эрэгтэй төрөлд 1-р байр Ариунжаргал, 2-р байр Э.Баатарчулуун, 3-р байр Д.Соёл-Эрдэнэ 

       Мөсөн шагай тэмцээний эрэгтэй төрөлд 1-р байр Б.Азжаргал, 2-р байр Б.Жавхлан, 3-р байр Э.Бямба-Очир, эмэгтэй төрөлд 1-р байр Ш.Өлзийжаргал, 2-р байр Болортуяа, 3-р байр М.Нандин-Эрдэнэ

     Мөсөн дээрх сумо бөхийн тэмцээний эрэгтэй төрөлд 1-р байр Б.Азжаргал, 2-р байр Х.Алтангэрэл, 3-р байр А.Энхбат, эмэгтэй төрөлд 1-р байр Б.Отгочулуун, 2-р байр Н.Уранчимэг, 3-р байр У.Отгонсарнай

     Мөсөн дээрх олс таталтын тэмцээнд 1-байр Онги баг, 2-р байр Мааньт баг, 3-р байр Найз баг

    Үндэсний хувцастай сайхан хос тэмцээнд 1-р байр Цаг уур, 2-р байр Хүүхдийн цэцэрлэг, 3-р байр Эрүүл мэндийн төв

    Шилдэг хээрийн цай шалгаруулах тэмцээнд 1-р байр Эрүүл мэндийн төв, 2-р байр Хүүхдийн цэцэрлэг, 3-р байр ЗДТГ-ын хамт олон тус тус шалгарлаа.

     Багуудын нийлбэр оноогоор 1-р байранд Мааньт баг шалгарч шилжин явах цомын эзэн болсон бол 2-р байрыг Найз баг тус тус эзэлсэн амжилт гаргасан байна. Зохион байгууулалтад оролцсон Төрийн албан хаагч, Төрийн байгууллага нартаа баярлалаа. Хамтран ажилласан Ахмадын байгууллагын төлөөлөл нартаа талархсанаа илэрхийлье.


Их уншсан

“ХҮҮХДИЙН ОРОЛЦОО ИРЭЭДҮЙН ХӨГЖИЛ” ХҮҮХДИЙН НЭГДСЭН ЧУУЛГА УУЛЗАЛТ БОЛЛОО

МАЛЧДЫН ЗӨВЛӨГӨӨН-2024 АРГА ХЭМЖЭЭ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

МАЛЧДЫН ДУНДАХ ВОЛЕЙБОЛЫН ТЭМЦЭЭН БОЛЛОО

ФИЗИК, ХИМИЙН АСТ-НИЙ ТЭМЦЭЭНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

ХУРДАН МОРЬ ЦОЛЛООЧ ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

М.ДОНДОВ БАГШИЙН НЭРЭМЖИТ МАТЕМАТИКИЙН 14-Р ОЛИМПИАДЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

ОНГИ ГОЛЫН ХАРУУЛ ДЭЭР ШАЛГАН ТУСЛАХ АЖИЛ ХИЙЛЭЭ

УРАН ЖИРГЭЭ УНШЛАГЫН УРАЛДААНЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

МАЛЖУУЛАХ ТӨСӨЛД ХАМРАГДСАН ӨРХҮҮДЭД БАТЛАМЖ ГАРДУУЛАВ

Ж.ЖАРГАЛСАЙХАН ЗАХИРАЛТАЙ ЭН ЖИ ЮНАЙТЕД ФАРМА ХХК НЬ ХАНДИВТ НЭГДЭЖ БАЙНА