Дундговь аймаг
Сумын төрийн албан хаагчдын эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, аймгийн Хууль эрх зүйн хэлтсээс улирал бүр заавал судлах хууль тогтоомжийн жагсаалтын дагуу 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Хууль эрх зүйн мэргэжилтэн Э.Отгонцэцэг, эрх зүйн хөтөч нартай хамтран төрийн байгууллагуудын 24 албан хаагчдад хууль эрх зүйн сургалтыг зохион байгууллаа.
Уг сургалтаар Нийгмийн даатгалын багц /Нийгмийн даатгалын ерөнхий хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмж, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай/ хуулиуд болон Жендерийн эрх тэгш байдал, жендерийн мэдрэмжтэй төлөвлөлтийн тухай ойлголт сэдвүүдээр сургалтыг зохион байгууллаа.