Дундговь аймаг
Сайхан-Овоо сумын Ерөнхий боловсролын сургуулийн 8-9 дүгээр ангийн 36 сурагчдад Хууль эрх зүйн мэргэжилтэн Э.Отгонцэцэг, Нийгмийн ажилтан Д.Түвшинжаргал нар Дэлгэцийн донтолт, Электрон тамхины хор уршиг, Жендерийн эрх тэгш байдал сэдвүүдээр сургалт зохион байгууллаа.
Уг сургалтаар сурагчид дэлгэцийн хамаарлаас ангид байх амлалт өгч, электрон тамхины хор хөнөөлийн талаар болон жендерийн ялгаварлан гадуурхалтаас ангид байх эерэг уур амьсгал, шинэ соёлыг бий болгох сэдлүүдийг авсан үр дүнтэй сургалт болон өндөрлөлөө.