Дундговь аймаг
ХVII жарны "Хилэнт эх" хэмээх модон луу жилийн сар шинийн баярт зориулсан Үндэсний бөхийн барилдааныг 2024 оны 02 сарын 07-ны өдөр Соёлын төвд сумын Засаг даргын Тамгын газар, зохион байгууллаа. Сар шинийн барилдааныг сумын Засаг дарга Г.Лувсанрагва нээж үг хэлсэн юм.
Үндэсний бөхийн барилдаанд 32 бөх барилдсанаас Өвөрхангай аймгийн Богд сумын харьяат сумын начин Г.Буянхишиг түрүүлж, Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат сумын заан Б. Батсайхан үзүүрлэсэн бол Их шөвгийн гурав, дөрөвт Дэлгэрхангай сумын харьяат сумын заан Г. Гантөмөр Б.Мөнхсайхан нар шалгарав.
Өсвөрийн бөхийн барилдаанд Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат Г.Сосорбарам түрүүлж, Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын залуу бөх А.Лувсанцэрэн үзүүрлэсэн бол шөвгийн гуравт Сайхан-Овоо сумын залуу бөх Б.Жавхлан, дөрөвт сумын залуу бөх У.Билгүүн нар шалгарав.
Насанд хүрэгчдийн бөхийн барилдааны шагналыг ивээн тэтгэсэн Мааньт багийнхан, өсвөрийн бөхийн барилдааныг ивээн тэтгэсэн Найз багийн малчин Д. Баянмөнх, Х. Алтансүх, Онги багийн малчин Ж,Ганбаатар нарт талархал илэрхийлье.