Дундговь аймаг
Улсын онцгой комиссын шийдвэрээр Улсын аюулгүйн нөөцөөс малчдад 50% хямдруулан олгож буй тэжээл болон 100% үнэ төлбөргүй хуваарилж байгаа өвс, тэжээлийг Засаг даргын нөөц хөрөнгө 4 сая төгрөгийн хөрөнгөөр тээврийн зардлыг шийдэж малчин өрхүүдэд хувиарлан 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн тарааж байна.
2023 оны жилийн эцсийн мал тооллогоор малчин өрхөөр мал тоолуулсан малчин өрхөд 50% хямдралтай 2 шуудай тэжээл, 100% хямдруулсан 1 боодол өвс, 2 шуудай тэжээлийг олгож байна.