Сайхан-Овоо сум

Дундговь аймаг

Мэдээ

ЕБС-ИЙН ОЮУНЛАГ СУРАГЧДЫН ЗӨВЛӨЛӨӨС ҮСЭГЛЭЛИЙН АВАРГА ТЭМЦЭЭНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

        Сайхан-Овоо сумын Ерөнхий боловсролын сургуулийн Оюунлаг сурагчдын зөвлөлөөс бага ангийн сурагчдын дунд 2024 оны 02 дугаар сарын 02-нд Үсэглэлийн аварга тэмцээнийг амжилттай зохион байгууллаа.

      Тэмцээн 3 үе шаттай явагдаж 7 бүлгийн 35 сурагч оюун ухаан, авхаалж самбаа, хурд хүчээ дайчлан оролцлоо. Нийлбэр дүнгээр 11 оноогоор Э. Буянхишиг багштай 5а анги тэргүүн байр, 10 оноогоор Б. Мөнхтуяа багштай 1а анги дэд байр, 8 оноогоор Б. Баярмаа багштай 4а анги гутгаар байрыг тус тус эзэллээ. Идэвхтэй оролцсон нийт сурагчиддаа болон зохион байгуулсан сурагчдын зөвлөлийн сурагчиддаа талархал илэрхийлье.