Сайхан-Овоо сум

Дундговь аймаг

Мэдээ

ДУНДГОВЬ АЙМГИЙН БАРУУН БҮСИЙН СУРГУУЛИУДЫН УР ЧАДВАРЫН УРАЛДААН МАНДАЛ СУРГУУЛЬ ДЭЭР АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

     2024 оны 2-р сарын 27-28-ны өдрүүдэд Дундговь аймгийн баруун бүсийн сургуулиуд болох Мандал, Хүмүүнлэг, Эрдэнэдалай, Дэлгэрхангай, Хулд, Луус, Адаацаг , Сайхан-Овоо сумдын сургуулиудын 1-5 жил ажилласан багш нарын дунд заах аргазүй, илтгэл, онолын шалгалт гэсэн 3 чиглэлээр бүсийн туршлага солилцох ур чадварын уралдааныг Мандал сургууль амжилттай зохион байгууллаа.

   Тус уралдаанд хөгжмийн багш О.Гомбодэлгэр, бага ангийн багш Б.Отгончулуун нар илтгэлийн төрлөөр, бага ангийн багш Б.Норовбанзад, биеийн тамир, иргэний боловсролын багш Н.Уранчимэг нар заах аргазүй төрлөөр, бүх залуу багш нар маань онолын шалгалт гэсэн төрлөөр амжилттай оролцож, бусдад арга туршлагаа түгээн дэлгэрүүлж бусдаас суралцаж ганзага дүүрэн олзтой ирлээ.


   Уралдаанд амжилттай оролцож арга туршлагаа түгээн дэлгэрүүлсэн залуу багш нартаа баяр хүргэж, цаашдынх нь ажил амьдралд гэгээн бүхнийг хүсье. Үүнээс бага ангийн багш Б.Норовбанзад 3-р ангид "КУБ ,ТҮҮНИЙ ДЭЛГЭЭС" хичээлийг амжилттай зааж ,"ДЭД БАЙР" эзэлж өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдаж ,ажлынхаа гарааг амжилт дүүрэн эхэлсэнд баяр хүргэе. Баг хамт олноо удирдан зохион байгуулж амжилттай оролцуулсан сургуулийн захирал Б.Арсланбаатар, сургалтын менежер Р.Цэцэгмандах болон залуу багш нартаа зөвлөн тусалж хамтран ажилласан сургуулийнхаа хамт олонд баярласан талархсанаа илэрхийлье.

Их уншсан

“ХҮҮХДИЙН ОРОЛЦОО ИРЭЭДҮЙН ХӨГЖИЛ” ХҮҮХДИЙН НЭГДСЭН ЧУУЛГА УУЛЗАЛТ БОЛЛОО

МАЛЧДЫН ЗӨВЛӨГӨӨН-2024 АРГА ХЭМЖЭЭ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

МАЛЧДЫН ДУНДАХ ВОЛЕЙБОЛЫН ТЭМЦЭЭН БОЛЛОО

ФИЗИК, ХИМИЙН АСТ-НИЙ ТЭМЦЭЭНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

ХУРДАН МОРЬ ЦОЛЛООЧ ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

М.ДОНДОВ БАГШИЙН НЭРЭМЖИТ МАТЕМАТИКИЙН 14-Р ОЛИМПИАДЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

ОНГИ ГОЛЫН ХАРУУЛ ДЭЭР ШАЛГАН ТУСЛАХ АЖИЛ ХИЙЛЭЭ

УРАН ЖИРГЭЭ УНШЛАГЫН УРАЛДААНЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

МАЛЖУУЛАХ ТӨСӨЛД ХАМРАГДСАН ӨРХҮҮДЭД БАТЛАМЖ ГАРДУУЛАВ

Ж.ЖАРГАЛСАЙХАН ЗАХИРАЛТАЙ ЭН ЖИ ЮНАЙТЕД ФАРМА ХХК НЬ ХАНДИВТ НЭГДЭЖ БАЙНА