Гурвансайхан сум

Дундговь аймаг

Мэдээ

ӨВӨЛ ХАВРЫН ХАТУУ ЦАГИЙГ ТУУЛЖ БУЙ МАЛЧИДЫН ХАНДИВ

Өвөл хаврын хатуу цагийг туулж буй малчин түмэндээ дэмжлэг үзүүлэхээр Улаанбаатар хот дахь Нутгийн зөвлөлийн дарга Р.Эрдэнэбүрэнгийн санаачлагыг дэмжиж, 2024 оны 2-р сарын 20-с эхлэн нутгийн сайхан сэтгэлт хүмүүсээс мөнгөн дэмжлэг буюу хандив цуглуулах ажлыг өрнүүлсэн билээ. Энэхүү арга хэмжээнд Орон нутгийн төрийн болон төрийн бус байгууллагууд, гадаадад болон Улаанбаатар хот, бусад орон нутагт оршин суугаа 100 гаруй өрх,гэр бүл хамрагдан, чин сэтгэлийн өглөг 21.060.000 төгрөг цугларсан юм. Иргэдээсээ санал авч малчдадаа нэн тэргүүний хэрэгцээ болсон шатахуун өгөх ажлыг сонгон авч, сумынхаа Онцгой байдлын комисстой ярилцаж малчин өрхийн тоог гаргуулан, орон нутгийн 2 колонкидоо багуудаа хуваарилан өгч, түгээх ажлыг эхлүүлээ.Үүнд 455 өрх шатахуунаа авч, 31 өрх авч амжаагүй тооцоо ирсэн ба 18.200.000 төгрийг колонкуудадаа шилжүүлсэн байна. Хандив зохион байгуулах санаачилгыг гаргасан Нутгийн зөвлөлийнхөндөө ажлын амжилтыг хүсч, нутгийн зон олноос баярлаж талархсанаа илэрхийлье.


Их уншсан

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ШИЙДВЭРЭЭР ТАРИАЛАН ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ САНГААС ХУВААРИЛАГДСАН УЛААН БУДААГ ТАРААЖ ЭХЭЛЛЭЭ.

"САЙН ХИЧЭЭЛ - 2024"

АЙМГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ЖҮДО БӨХИЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

АЙМГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ САМБО БӨХ-ИЙН ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО.

АЙМГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ШАТРЫН ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО.

АЙМГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ЖҮДО БӨХИЙН ТЭМЦЭЭНД ХУРД, ХҮЧЭЭ СОРИН ӨРСӨЛДЛӨӨ.

ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ДУНД "МОНГОЛ ШАГАЙ" ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

БАГШ АЖИЛЧИД СУРАГЧИДАД СЭТГЭЛ ЗҮЙН БОЛОВСРОЛ ОЛГОХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

“ЭКО КАБИНЕТ”-тай боллоо.

“ХҮҮХЭД, ГЭР БҮЛ ХӨГЖИЛ ХАМГААЛАЛ”