Дундговь аймаг
Монгол улсын Засгийн газрын шийдвэрээр Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас хуваарилагдан ирсэн 30 тн улаан буудайг төсөвт байгууллагуудын албан хаагчдын оролцоотойгоор 40 кг-аар 750 шуудайг савлаж малчин өрхүүдэд зээлээр /гэрээгээр/ болон бэлэн мөнгөөр /40кг үнэ 34000 төгрөг/ олгож эхэллээ. Улаан буудайн будааг савлах ажилд идэвх санаачилгатай оролцсон нийт төрийн албан хаагчиддаа талархал илэрхийлье.