Дундговь аймаг
"Хуулиа дагаж стандартыг мөрдөцгөөе" аяныг сумын хэмжээнд 2024 оны 03 сарын 14-ны өдрөөс эхлүүлж байна. Тус аяны хүрээнд хувиараа болон бизнес эрхлэгчид, аж ахуй нэгж байгууллага, дэлгүүрүүдийн аюулгүй байдал, камержуулалт, стандарт горим, архи согтууруулах ундаа худалдах, үйлчлэх, тамхи худалдан борлуулахтай холбоотой цагийн хязгаар, стандартад хяналт тавих, иргэдээс ирсэн гомдол, санал хүсэлтийг шийдвэрлэх ажлуудыг хийж байна.
Тус аяны хүрээнд 2023 оны 03 сарын 15-ны өдөр Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хууль, Тамхины хяналтын тухай хуулийг танилцуулж, гарч болзошгүй эрсдэл, хуулийн хариуцлагаас сэргийлэх зорилгоор төлөөлөл бүхий 8 хүнд сургалт зохион байгуулсан.
Мөн цаашид НӨАТ-ын баримт иргэдэд тогтмол олгох, цагийн хуваарийн дагуу архи согтууруулах ундаа худалдах, үйлчлэх, сар бүрийн 01, 15-ны өдрүүдэд архи согтууруулах ундаа худалдах, үйлчлэх, зөвхөн тамхи худалдах зөвшөөрөлтэй 2 дэлгүүрээс өөр дэлгүүр зарахгүй байх зэрэг анхааруулга, санамж зөвлөмжийг өгч ажилласан. Дээрх аяны хүрээнд хяналт шалгалтыг тогтмол хийх, эргүүл шалгалтыг эрчимжүүлэх чиглэлийг Цагдаагийн хэсгийн төлөөлөгч, цагдаа нарт үүрэг болгон өгч ажиллаж байна.