Дундговь аймаг
2024 оныг Хүүхэд гэр бүл хөгжил хамгааллын жил болгосонтой холбоотойгоор Хүүхдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Ерөнхий боловсролын сургуулийн 7-9 дүгээр ангийн 66 сурагчдад 2024 оны 03 дугаар сарын 19-ны өдөр Хууль эрх зүйн мэргэжилтэн Э.Отгонцэцэг сургалт зохион байгууллаа.
Тус сургалтаар Хүүхдийн хүчирхийллийн хэлбэрүүд, 108 тусламжийн утас, Цахим гэмт хэрэг буюу цахим залилангаас урьдчилан сэргийлэх, Хорт зуршлаас /архи, тамхи, электрон тамхи, мансууруулах бодис, газ үнэрлэх, дэлгэцийн донтолт, мөрийтэй тоглоом/ зайлсхийх татгалзах сэдвүүдийн хүрээнд сургалтыг зохион байгуулж хүүхдүүдийн санал бодлыг сонсон зөвлөмж санамжийг өгч шаардлагатай мэдээллээр ханган ажиллалаа.
Идэвхтэй оролцсон сурагчдадаа хичээл сурлагын өндөр амжилтыг хүсье.