Дундговь аймаг
Сумын Засаг даргын 2024 оны 03 сарын 15-ний А/28 тоот захирамжаар Онги, Мааньт, Найз, Төгрөг багуудын нутаг дэвсгэрт зүй бусаар хорогдсон малын сэг зэмийг цуглуулж ачиж тээвэрлэх, сумын нэгдсэн хогийн цэгт буулган, булж устгах ажлыг зохион байгуулах шийдвэр гарсанаар 3-р сарын 20-ны өдрөөс 3-р сарын 25-ны өдрийг хүртэл сэг зэм цуглуулах тээвэрлэх, ачиж, буулгах ажил хийгдлээ.
Малчин иргэд өөрийн хороо бууцны ойр орчмын малын сэг зэмийг бөөгнүүлэн, сэг зэм ачиж тээвэрлэх ажлыг зохион байгуулж байгаа сумын Засаг даргын орлогчоор ахлуулсан ажлын хэсэгтэй хамтран ажиллаж, Мааньт, Онги багийн малчид өвөлжөө хаваржааныхаа ойр орчимд байгаа малын сэг зэмийг бөөгнүүлэн өөрсдийн унаа тээврээр зөөвөрлөн сумын төвийн хогийн цэгт хүргэн ирж холбогдох албан тушаалтанд ачиж ирсэн сэг зэмээ үзүүлж баримтжуулан шатахууны дэмжлэг аван хамтран ажиллаж байна.