Дундговь аймаг
2024 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Ерөнхий боловсролын сургуулийн 1 дүгээр ангийн Бяцхан сурагчдын “ЭРДМИЙН БАЯР”-ыг амжилттай зохион байгууллаа. Тус өдөр бяцхан сурагчид маант ээж аав, өвөө эмээ, ах эгч, багш нар найз нөхөддөө сурсан мэдсэнээ тайлагнасан авъяас чадвараа харуулсан сайхан өдөр болж өнгөрлөө. Галтай цогтой, хөөрхөн үрсдээ халуун баяр хүргэе. Анги удирдсан багш Б. Мөнхтуяа болон Б. Норовбанзад нартаа талархал илэрхийлье. Мөн ивээн тэтгэсэн Морин хөтөл ХХК болон сургуулийн захиргаанд нийт сурагчид эцэг эхчүүдийн өмнөөс талархал дэвшүүлье.