Дундговь аймаг
2024.03.29 Сумын засаг даргын 2024 оны 03 дугаар сарын 15ны А/24 захирамжаар Элгэн баг 1 дэхь цэг Хүрийн урд талд Түймэртийн хоолойд, 2 дахь цэг Ярх хайрхнаас зүүн тийш Ар тээгийн ард, Дэрсэнэ-Ус баг Янзаган талд, Чулуут баг Хуучин багийн төвийн зүүн талын хуучин хогийн цэгт, Суугаант баг сумын төвийн хогийн цэгт тус тус цэгүүдэд сумын хэмжээнд зүй бусаар хорогдсон мал, амьтны сэг зэмийг цуглуулж устгах, ариутгал халдваргүйтэлийн ажил 03 сарын 15 ны өдрөөс эхлэн ажиллаж 04 сарын 04-ны өдөр 70% гүйцэтгэлтэй явагдаж байна. Устгалын ажилд багийн дарга нар болон сумын төрийн албан хаагч нар хамтран ажиллаж байна.