Гурвансайхан сум

Дундговь аймаг

Байгууллагууд

"СУВИЛАГЧ ТУСГАЙ МЭРГЭЖИЛТНИЙ ҮНЭ ЦЭНЭ"УРИАН ДОР ГАР БӨМБӨГИЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

2024.04.20 нд Олон улсын сувилагч тусгай мэргэжилтний өдрийг тэмдэглэх хүрээнд иргэдийн дунд нийтийн биеийн тамир спортыг хөгжүүлэхэд бүх иргэдийн хөдөлгөөний идэвхийг нэмэгдүүлэх нийгмийн оролцоог сайжруулах зорилгоор гар бөмбөгийн тэмцээнд 8 багийн 56 тамирчид оролцлоо. Нээлтийг ЭМТ-Дарга Б.Отгонжаргал үг хэлж нээсэн. Тэмцээнд 1-байр Ю.Буянжаргал ахлагчтай ЕБС-ийн 2-р баг, 2-р байранд Э.Биндэрмаа ахлагчтай ЗДТГ, 3-р байранд ЭМТ-ийн хамт олон хамт олон тус тус байр эзэлсэн. -Талархалын хайрцаг аянг 2 хоног явуулсан нийт 35 талархалыг хүлээн авсан байна. -Мэргэжлээ сурталчилъя үзүүлэн самбар бэлтгэх сувилагч мэргэжилтэнгүүдийн дунд зохион явуулсан байна. Нийт 5 бүтээлч самбар ирсэн. 2 хүнийг шагнаж урамшуулсан.-Иргэдийн артерийн даралт хэмжих үйл ажиллагааг явуулсан. Нийт 15 хамрагдсан байна. -Таргалалтын түвшин тогтоох БЖИ бодох жин хэмжих үйл ажиллагааг явуулсан. Нийт 36 хүн хамрагдсан. Үүнээс хэвийн жинтэй -6, илүүдэл жин – 16, таргалалтын 1-р зэрэг – 9, таргалалтын 2-р зэрэг -4, таргалалтын 3-р зэрэг -1 -Сургалт сурталчилгааны гарын авлага 10 өөр сэдвээр гарын авлага 80 хүнд тарааж ажиллаа.