Дундговь аймаг
Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Салбарын хяналтын газраас зохион байгуулж буй "Хүнсний аюулгүй байдал" арга хэмжээний хүрээнд Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хууль болон холбогдох стандарт Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулиудын холбогдох заалт, Жижиглэн худалдааны газар, түүний үйлчилгээ Ерөнхий шаардлага MNS 5021-1:2023, Эрүүл мэндийн яамны сайдын А/370 дугаартай тушаалын хавсралтын хэрэгжилтийг хангуулах, эрсдэлийг үнэлж, дүгнэх, илэрсэн зөрчил, дутагдлыг арилгуулах, таслан зогсоох, хүнсний аюулгүй байдлын болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, бууруулах, илэрч буй зөрчлийн шалтгаан нөхцөлийг тодруулах, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, зөвлөмж, албан шаардлага хүргүүлэн, үр дүнг тооцох, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хяналт шалгалтын ажил явагдлаа.
Түүнчлэн төрийн албан хаагч нарт болон аж ахуй нэгж байгууллагын төлөөлөл, хувиараа хөдөлмөр эрхлэгч нарт хүнсний аюулгүй байдал болон хууль тогтоомж, стандартын талаар сургалт мэдээллийг өгч ажиллалаа.