Дундговь аймаг
Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Төрийн албаны тухай хууль, Төсвийн тухай хууль, Хөдөлмөрийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах, төсөв захирагч нарыг чадавхжуулах, аймгийн Засаг даргын 2024 оны 01 дүгээр захирамжийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, сум байгууллагын уялдаа холбоог сайжруулах зорилгоор Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газраас энэ сарын 17, 18-ны өдрүүдэд “Засаглалын менежмент-Нутгийн хөгжил” удирдах ажилтны сургалт, зөвлөгөөнийг зохион байгуулж байна.
Сургалт, зөвлөгөөнд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ц.Адъяа-Отгон, сумын Засаг дарга Г.Лувсанрагва, Төсвийн шууд захирагч нар С.Болоржаргал, Н.Бадамцэцэг, сумын Засаг даргын Тамгын газрын Санхүүгийн алба, сумын Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлого хариуцсан мэргэжилтэн Э.Отгонцэцэг, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын мэргэжилтэн Ц.Тунгалаг нар оролцож шаардлагатай мэдээ мэдээлэлийг авлаа.