Дундговь аймаг
2024 оны 4 дүгээр сарын 15-16 хооронд Ортопедийн тусгай хэрэгслийн компани "СКАЙ ШТАМП ХХК" хамтран "Ахмад настны тухай" хуулийн 8 дугаар зүйл 8.1.1 заалт болон хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 26 дугаар зүйл 26.1.2, 26.1.3, 26.1.4 заалтын дагуу нийт 109 тусгай хэрэгслийг тараан өглөө. Үүнээс 92 ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй 17 иргэнд нийт 10.5 сая төгрөгний хөнгөлөлт олгосон.
Хөнгөлөлт олгох үйл ажиллагааны үеэр "Хөгжлийн бэрхшээлтэй иргэн, Ахмад настанд олгох хөнгөлөлт тусламжийн үйлчилгээ" сэдэвт сургалт зохион байгуулан ажиллалаа.