Дундговь аймаг
Хүүхэд гэр бүл хөгжил хамгааллын жилийн хүрээнд Нийтийн эзэмшлийн Хүүхдийн тоглоомын талбай болон Хүүхдийн цэцэрлэгийн тоглоомын талбайд хяналт шалгалт хийх ажлыг 2024 оны 04 сарын 09-ны өдөр Нийгмийн бодлогын мэргэжилтэн Э.Отгонцэцэг, цагдаа Б.Далхсүрэн нар хамтран зохион байгууллаа.
Стандарт горимын дагуу хяналт шалгалт хийж, холбогдох албан тушаалтанг зөвлөгөө мэдээллээр хангаж, зөвлөмж өгч, засаж сайжруулах зөрчлийг илрүүлж зөрчлийг арилгах талаар арга хэмжээг авхуулахаар ажиллаж байна.