Дундговь аймаг
2025 оноос төрийн албан хэргийг хос бичгээр хөтлөх, үндэсний бичгийг сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх, төрийн албан хаагчдын ур чадвар мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор “ҮНДЭСНИЙ БИЧИГТЭН САЙХАН-ОВООЧУУД” Үндэсний бичиг үсгийн баяр-2024 арга хэмжээг 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Соёлын төвд амжилттай зохион байгууллаа. Тус арга хэмжээнд 20 гаруй хүүхдүүд 50 гаруй төрийн албан хаагчид оролцлоо.
Баярын өдрийг нээж сумын Засаг дарга Г.Лувсанрагва үг хэлэн ЕБС-ийн бяцхан сурагчид мэндчилгээ дэвшүүллээ. Мөн “Монгол хүний үнэ цэнэ” сэдвээр Ахмадын хорооны дарга Д.Алтанцэцэг, “Монгол бичиг” сэдвээр Монгол хэлний багш О.Дэлгэрцэцэг нар мэдээлэл хүргэж монгол бичгийн танин мэдэхүйн сэдвээр Алтан хонх тэмцээнийг тус тус зохион байгуулсан. Арга хэмжээний үеэр Дунд шат болон цахим бичвэрийн сургалтад суусан 10 албан хаагч нарт батламж гардуулж, Үндэсний бичиг үсгийн баярыг угтаж зохион байгуулсан Монгол бичгийн мэдлэг сорих сорилын шагналыг тус тус гардууллаа.
ЕБС-ийн сурагчдын дундах мэдлэг сорих сорил
6-р ангийн төрөлд 1-р байр А.Мөнгөнсарнай, 2-р байр Б.Мичид, 3-р байр Г.Марал
7-р ангийн төрөлд 1-р байр Б.Тэргэлсаран, 2-р байр Г.Хишигдэлгэр, 3-р байр Б.Хулан
8-р ангийн төрөлд 1-р байр Д.Эрхэмбилэг, 2-р байр О.Буяннэмэх, 3-р байр Э.Бүржлхам
9-р ангийн төрөлд 1-р байр М.Сэрчмаа, 2-р байр Э.Оюундалай, 3-р байр Б.Буянхишиг тус тус эзэлсэн.
Төрийн албан хаагчдын дундах мэдлэг сорих сорил
Анхан шатны ангилалд 1-р байр Б.Гантуяа, 2-р байр А.Ралжигмаа, 3-р байр Э.Наранцэцэг
Дунд шатны ангилалд 1-р байр Б.Оюунбилэг, 2-р байр Ц.Дэлгэртөгс, 3-р байр Ц.Батбуян
Дунд шат цахим бичвэртэй ангилалд 1-р байр Г.Болортуяа, 2-р байр Р.Цэцэгмандах, 3-р байр Б.Баярмаа
Алтан хонх тэмцээнд 1-р байр Б.Оюунбилэг, 2-р байр Б.Баярмаа, 3-р байр Р.Тунгалагтуяа нар тус тус шалгарсан байна.
Тухайн арга хэмжээнд идэвхтэй оролцсон хүүхдүүд, төрийн албан хаагч нартаа баярлалаа. Мөн ивээн тэтгэсэн Засаг даргын тамгын газар, ИТХурал, Соёлын төв, ХХЭ С.Ролжинсүрэн нарт талархал илэрхийлье.Зохион байгуулсан сумын Хэлний бодлогын салбар зөвлөлийнхөндөө баярлалаа. Та бүхэнд амжилт хүсье.