Сайхан-Овоо сум

Дундговь аймаг

Мэдээ

ДУНДГОВЬ АЙМГИЙН САЙХАН-ОВОО СУМЫН УУГУУЛ СУМЫН ЗААН Д.БАДАМ АГСНЫ НЭРЭМЖИТ ҮНДЭСНИЙ СУМЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ҮНДЭСНИЙ БӨХИЙН БАРИЛДААН БОЛЛОО

      2024 оны 05 дугаар сарын 04-ны өдөр Сайхан-Овоо сумын уугуул сумын заан Д.Бадам агсны нэрэмжит үндэсний бөхийн барилдааныг ЕБС-ийн Спорт зааланд амжилттай зохион байгууллаа. Тус үндэсний бөхийн барилдаанд 6 аймгийн 13 сумын цолтой, цолгүй 34 бөх барилдсан.

    Барилдаанд Өвөрхангай аймгийн Богд сумын сумын начин Б.Буянхишиг түрүүлж, Сумын заан цол, Архангай аймгийн Тариат сумын залуу бөх А.Бадамсэрээжид үзүүрлэж сумын начин цол, Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын заан Г.Мөнхсайхан, Өвөрхангай аймгийн Төгрөг сумын заан Б.Батсайхан нар шөвгөрч, Уран барилдааны шагналыг Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын залуу бөх Б.Жавхлан нар тус тус эзэлсэн байна.

   Мөн хаалтын барилдаанд 32 бөх барилдсанаас Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын аймгийн начин Б.Данзанрагчаа түүрүүлж, Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын заан Б.Ренчинсамба үзүүрлэж, Архангай аймгийн Цэнхэр сумын залуу бөх Б.Алтангэрэл, Архангай аймгийн Тариат сумын начин А.Бадамсэрээжид нар шөвгөрсөн.

    Түүнчлэн Өсвөрийн 48 бөх барилдсанаас 7-9 насны төрөлд Нямжаргал түрүүлж, Б.Ухаанзаяа үзүүрлэж, Р.Буяндэлгэр, Баянмандах нар шөвгөрч, Уран барилдаанч бөхөөр Р.Буяндэлгэр, Б.Ухаанзаяа нар тодорлоо. 10-12 насны төрөлд Б.Дашням түрүүлж, Б.Баянмөнх үзүүрлэж, Амарбаян, Энх-Ирээдүй нар шөвгөрч, Уран барилдаанч бөхөөр Б.Баянмөнх тодорсон. Харин 13-15 насны төрөлд Хүдэрчулуун түрүүлж, Б.Дашням үзүүрлэж, Болд, Сосорбарам нар шөвгөрч Уран барилдаанч бөхөөр Б.Дашням нар тус тус эзэлсэн байна.

   Тус үндэсний бөхийн барилдааныг сумын заан Д.Бадамын үр хүүхдүүд ач зээ нар ивээн тэтгэж, зохион байгуулсан. Та бүхэн талархал илэрхийлж Монгол бөхийн босоо цагаан хийморь өнө мөнхөд ивээх болтугай.

Их уншсан

“ХҮҮХДИЙН ОРОЛЦОО ИРЭЭДҮЙН ХӨГЖИЛ” ХҮҮХДИЙН НЭГДСЭН ЧУУЛГА УУЛЗАЛТ БОЛЛОО

МАЛЧДЫН ЗӨВЛӨГӨӨН-2024 АРГА ХЭМЖЭЭ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

МАЛЧДЫН ДУНДАХ ВОЛЕЙБОЛЫН ТЭМЦЭЭН БОЛЛОО

ФИЗИК, ХИМИЙН АСТ-НИЙ ТЭМЦЭЭНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

ХУРДАН МОРЬ ЦОЛЛООЧ ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

М.ДОНДОВ БАГШИЙН НЭРЭМЖИТ МАТЕМАТИКИЙН 14-Р ОЛИМПИАДЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

ОНГИ ГОЛЫН ХАРУУЛ ДЭЭР ШАЛГАН ТУСЛАХ АЖИЛ ХИЙЛЭЭ

УРАН ЖИРГЭЭ УНШЛАГЫН УРАЛДААНЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

МАЛЖУУЛАХ ТӨСӨЛД ХАМРАГДСАН ӨРХҮҮДЭД БАТЛАМЖ ГАРДУУЛАВ

Ж.ЖАРГАЛСАЙХАН ЗАХИРАЛТАЙ ЭН ЖИ ЮНАЙТЕД ФАРМА ХХК НЬ ХАНДИВТ НЭГДЭЖ БАЙНА