Сайхан-Овоо сум

Дундговь аймаг

Мэдээ

“ХҮҮХДИЙН ОРОЛЦОО ИРЭЭДҮЙН ХӨГЖИЛ” ХҮҮХДИЙН НЭГДСЭН ЧУУЛГА УУЛЗАЛТ БОЛЛОО

        2024 оныг “Хүүхэд гэр бүл хөгжил хамгааллын жил” болгосонтой холбогдуулан Хүүхдийн элчийг томилох хүүхдийн санал бодол хүсэлтийг сонсох, тэдгээрт тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, хүүхдийн амьдрах, эрүүл аюулгүй орчинд амьдрах, хөгжих бүх нөхцөл боломжийг сайжруулах, хүүхдийг хүндэтгэх, сонсох, эрхийг хангах, ялгаварлан гадуурхалтаас сэргийлэх, тэгш оролцоог хангах зорилгоор 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Соёлын төвд Хүүхдийн нэгдсэн чуулга уулзалтыг амжилттай зохион байгууллаа.

       Тус арга хэмжээнд 180 гаруй хүүхдүүд 20 гаруй төрийн албан хаагч, эцэг эхийн төлөөлөл оролцлоо. Чуулганыг нээж ИТХ-н дарга Ц.Адъяа-Отгон, сумын Засаг дарга Г.Лувсанрагва нар үг хэлэн ЕБС-ийн бяцхан сурагчид мэндчилгээ дэвшүүллээ. Мөн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн гишүүн, ИТХ-н ажлын албаны мэргэжилтэн Ц.Тунгалаг “Цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэх” сэдвээр сургалт, сурагчдад Хүүхэд хамгааллын брошур тараах ажлыг зохион байгуулсан.

     Чуулганы онцлох үйл явдлуудаас дурьдвал:

   Хүүхдийн эрх тэдгээрт тулгамдаж буй асуудлаар уулзаж санал бодлыг сонсох, тэдний дуу хоолойг холбогдох байгууллагад хүргэх сайн дурын ажилтан болох “Хүүхдийн элч”-ийг нээлттэй санал хураах журмаар сонгосон. Санал хураалтын дүнгээр Биеийн тамирын багш Ц.Дэлгэртөгс хамгийн их санал авч 2 жилийн хугацаатай Хүүхдийн элчээр сонгогдож тангарагаа өргөсөн сайхан үйл явдал боллоо.

    Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид өөрсдийн тулгамдамж буй асуудал, санал бодол, хүсэл, дуу хоолойгоо илтгэлээр хүргэсэн байна. Томчуудаас хүсэх бидний хүсэл сэдвээр 4а ангийн сурагч Б.Энхмэнд, 5а ангийн сурагч Э.Оюун-Эрдэнэ, Хүүхдийн чөлөөт цаг сэдвээр 6а ангийн сурагч Б.Мичид, Хүүхдийн оролцоо ирээдүйн хөгжил сэдвээр 7а ангийн сурагч Б.Хулан, Номын хүрэлцээ сэдвээр 8а ангийн сурагч Б.Болорчимэг, Сумаа хөгжүүлэхэд хүүхэд бидний оролцоо сэдвээр 9а ангийн сурагч Б.Буянхишиг нар тус тус илтгэл тавьж дээрх илтгэлүүдээс дараах уриалга гарсан.

   Хүүхдийн оролцоо ирээдүйн хөгжил чуулганы уриалга:

1.Хайр халамжийг хайртай хүмүүстээ харамгүй зориулъя.

2.Ирээдүйн төлөө өнөөдрийн чөлөөт цагаа зөв өнгөрүүлцгээе.

3.Хүүхэд бүр оролцоотой, хөгжлийн ирээдүйг бүтээцгээе.

4.Уншсан хүн үргэлж хөгждөг өдөр бүрийн 10 минутыг өөртөө зориулан ном уншиж хэвшицгээе.

5.Хандлага эерэг бол гоё.

       Илтгэлээр дамжуулан өөрсдийн хүсэл санал бодлоо сумын удирдлагууддаа хэлж мөн тулгамдаж буй асуудлыг хөндөж асуулт хариултын журмаар Хэлэлцүүлгийг зохион байгуулсан.Түүнчлэн Арга хэмжээний үеэр хүүхдийн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж байгаа багш ажилтныг шагнаж, 1-9 дүгээр анги тус бүрт зохион байгуулсан Засаг даргын нэрэмжит олимпиадын шагналыг тус тус гардууллаа.

Шилдэг багшаар Б.Баярмаа, О.Дэлгэрцэцэг,

Хүүхдэд ээлтэй ажилтнаар Э.Гарамханд,

Хүүхдэд ээлтэй эцэг эхээр Б.Мөнхчимэг нар тодорч шагналыг гардуулсан.

Засаг даргын нэрэмжит олимпиадад5

1а ангийн төрөлд 1-р байр Б.Гэгээн-Анир, 2-р байр Б.Мөнхдэлгэр, 3-р байр Г.Гансувд

1б ангийн төрөлд 1-р байр Б.Мөнхжавхлан, 2-р байр О.Мөнхсувд, 3-р байр Г.Амарсайхан

2а ангийн төрөлд 1-р байр Ц.Өнөржаргал, 2-р байр Л.Тэргэл, 3-р байр Б.Ухаанзаяа

3а ангийн төрөлд 1-р байр Б.Нямжаргал, 2-р байр А.Намуунбайгаль, 3-р байр Л.Билгүүнзаяа

3б ангийн төрөлд 1-р байр Н.Амин-Эрдэнэ, 2-р байр С.Амаржаргал, 3-р байр Г.Ананд

4а ангийн төрөлд 1-р байр Ц.Хоролмаа, 2-р байр Ө.Анужин, 3-р байр Л.Тэнгисболд

5а ангийн төрөлд Э.Оюун-Эрдэнэ, 2-р байр Б.Цагаанцэцэг, 3-р байр Г.Баянбилэг

6-р ангийн төрөлд 1-р байр Б.Марал, 2-р байр А.Мөнгөнсарнай, 3-р байр Б.Мичид

7-р ангийн төрөлд 1-р байр Б.Хулан, 2-р байр М.Цэвээн-Орлом, 3-р байр Б.Тэргэлсаран

8-р ангийн төрөлд 1-р байр Д.Эрхэмбилэг, 2-р байр О.Буяннэмэх, 3-р байр Ө.Сувдмаа

9-р ангийн төрөлд 1-р байр Б.Буянхишиг, 2-р байр Б.Даваахишиг, 3-р байр М.Сэрчмаа тус тус эзэлсэн.

     Тухайн арга хэмжээнд идэвхтэй оролцсон хүүхдүүд, төрийн албан хаагч эцэг эхийн төлөөлөл нартаа баярлалаа. Мөн ивээн тэтгэсэн Засаг даргын тамгын газар, ИТХуралд талархал илэрхийлье.Зохион байгуулсан Засаг даргын зөвлөл, сумын Хамтарсан баг, Хүүхэд хамгааллын багийнхандаа баярлалаа.Та бүхэнд амжилт хүсье.


Их уншсан

“ХҮҮХДИЙН ОРОЛЦОО ИРЭЭДҮЙН ХӨГЖИЛ” ХҮҮХДИЙН НЭГДСЭН ЧУУЛГА УУЛЗАЛТ БОЛЛОО

МАЛЧДЫН ЗӨВЛӨГӨӨН-2024 АРГА ХЭМЖЭЭ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

МАЛЧДЫН ДУНДАХ ВОЛЕЙБОЛЫН ТЭМЦЭЭН БОЛЛОО

ФИЗИК, ХИМИЙН АСТ-НИЙ ТЭМЦЭЭНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

ХУРДАН МОРЬ ЦОЛЛООЧ ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

М.ДОНДОВ БАГШИЙН НЭРЭМЖИТ МАТЕМАТИКИЙН 14-Р ОЛИМПИАДЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

ОНГИ ГОЛЫН ХАРУУЛ ДЭЭР ШАЛГАН ТУСЛАХ АЖИЛ ХИЙЛЭЭ

УРАН ЖИРГЭЭ УНШЛАГЫН УРАЛДААНЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Ж.ЖАРГАЛСАЙХАН ЗАХИРАЛТАЙ ЭН ЖИ ЮНАЙТЕД ФАРМА ХХК НЬ ХАНДИВТ НЭГДЭЖ БАЙНА

ЕБС-ИЙН ОЮУНЛАГ СУРАГЧДЫН ЗӨВЛӨЛ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА